Энэ сарын 26-нд “A” гэх хүн Рэйнийн эцэг эх нь гэр бүлд нь тавьсан өрөө төлөлгүй зайлсхийсэн хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр “Дуучин Рэйнийн эцэг эх нь манай ээж ааваас мөнгө зээлсэнийхээ дараа холбоогоо тасалсан” гэжээ. 

Түүний хэлснээр эцэг эх нь "1988" нэртэй будаа зардаг дэлгүүр ажиллуулдаг байжээ. Харин Рэйнийн эцэг эх нь будааны бялуу хийдэг дэлгүүртэй байжээ. Тухайн үед Рейний эцэг эх нь 17 сая вон буюу 15000 долларын будаа зээлсэн. Мөн 8 сая вон буюу ойролцоогоор 8000 долларыг бэлнээр зээлсэн гэж мэдэгджээ.


Рэйнийн эцэг эх нь санхүүгийн асуудалд орсон талаараа гомдоллон, зээлээ төлөлгүй бүр мөсөн алга болжээ. “Миний эцэг эх мөнгөнийхөө хүүг нэхсэн боловч тэд асуудлаа тоочин гомдолсон. Эцэст нь зээлсэн мөнгөө буцааж өгөхийг шаардахад тэд алга болсон.”

Тэр мөчөөс хойш 30-аад жил өнгөрсөн бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацаа нь хэтэрсэн ч иргэн “А”-гийн эцэг эх, одоо 50 гаран настайд зээлсэн мөнгөө буцааж өгөхийг хүсэн Рейнд хандсан байна. Гэсэн ч Рейн хариу өгөөгүй гэжээ.

Одоо түүний нэхэмжлэл нь Өмнөд Солонгосын сошиал медиагаар шуугиан тарьжээ. Рейн эцэг эхээсээ энэхүү өрийн талаар тодруулан, нотлогдвол төлнө гэж бие төлөөлөгчөөрөө дамжуулжээ. Рэйнийн ээж нь нас барсан тул аав нь “A”-тай уулзан асуудлыг хэлэлцжээ. Улмаар уг хэргийг 100 сая вон (88,700 $)-аар хохирлыг барагдуулахаар тогтсон байна. 

Гэхдээ уг хэргийг нотлох санхүүгийн баримт нотолгоо олдоогүй чРэйн эцэг эхийнхээ нэр хүндийг цагаатган, хүүгийн ёсоор төлбөрийг барагдуулахаа амалжээ.

Эх сурвалж: https://nextshark.com