Нийгмийн сүлжээ ашиглан луйвар хийсэн 65 хүн шоронд оржээ

peak.mn
04 сарын 18, 2018

Хятадын Гуюань хотын Ардын шүүх нийгмийн сүлжээ ашиглан луйвар үйлдсэн 65 хүнд 14 жил хүртэлх хугацаагаар шоронд хорих ял оноожээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Мөрдөн шалгалтаар луйврын хохирогч болсон хүмүүс нь нийгмийн сүлжээ болон танилцах цахим хуудас ашигладаг голдуу ганц бие хүмүүс байжээ. Гэмт этгээдүүд галт тэрэг болон онгоцны хуурамч тасалбар авахуулах, яаралтай тусламж авах нэрийдлээр мөнгө гуйх зэргээр ганц бие эмэгтэйчүүдийг хуурч мэхэлж байжээ.
 
2016 оны 12-1 дүгээр сард хэсэг бүлэг луйварчин 130 хүнийг залилж, 9,2 сая юань буюу ойролцоогоор 1,4 сая ам.доллар олсон байна.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

шорон луйвар нийгмийн сүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.