МОСКВА. /TASS/. Оросын рэп дуучин, “Black Star Wear” брэндийг үүсгэн байгуулагч Тимати “Оросын арми” сүлжээ дэлгүүртэй хамтран гаргасан “Хар од” хувцасны шинэ загваруудаа танилцуулжээ.

“Бид хамтран гайхалтай загвар гаргалаа. Бид хагас жилийн хугацаанд бэлтгэсэн шинэ загвараа та бүхэнд харуулахыг маш их хүсэж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ. 

Түүнчлэн Тимати шинэ загвар хамтран гаргах саналыг нь хүлээн авсанд Батлан хамгаалахын яаманд талархал илэрхийлжээ. Мөн тэрбээр арга хэмжээний үеэр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд “Black Star” брэндийн хүрэм бэлэглэсэн байна. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг