Судалгааны “Эгүлэ капитал” компаниас “Монголын эдийн засгийн бодит гүйцэтгэл олон улсын байгууллагаас гаргасан төсөөлөлтэй харьцуулахад өндөр гарах хандлага ажиглагдлаа” хэмээн онцлов. Нүүрсний үнээс шалтгаалсан уул уурхайн салбарын өсөлт, худалдаа үйлчилгээний салбарын эрчимжилт эдийн засаг эерэгээр эргэхэд нөлөөлсөн гэх дүгнэлтийг тус байгууллагын шинжээчид хийжээ. Манай улсын эдийн засаг оны эхний хагаст 5.3 хувийн өсөлттэй гарсан юм. Харин олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийг хэрхэн төсөөлж байсныг, цаашид ямраар төсөөлж буйг сонирхуулъя.


Trading Economics

“Trading Economics” манай улсын энэ оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтийг 4.3 хувиар хэмжигдэнэ хэмээн таамаглаж байсан юм. 


ОУВС

ОУВС манай улсын энэ оны эцсийн эдийн засгийн бодит өсөлтийг 0.2 хувь гэж төсөөлж байв. Харин ирэх онд 1.8, 2019 онд 8.1, 2020 онд 5.5 хувиар өснө хэмээн төсөөлсөн юм. 


Дэлхийн банк

Дэлхийн банкын тухайд Монголын бодит эдийн засгийн өсөлтийг энэ жил 2 хувь, ирэх жил 3.5 хувь, 2019 онд 3.7 хувиар өснө хэмээн таамаглаад байна. 


Азийн хөгжлийн банк

Азийн хөгжлийн банкны зүгээс манай эдийн засгийг энэ жил 2.5 хувь, ирэх онд 2 хувиар өснө гэж харжээ.