Алдарт Луврын музейг үзэж байсан этгээд Леонардо Да Винчигийн нэрийн хуудас болсон Мона Лиза хөрөг зураг руу бялуу шидсэн хэрэг гарчээ.

Бүтээл урдуураа хамгаалалтын шилтэй тулдаа гэмтээгүй, бага зэрэг доргисон гэнэ.

Энэхүү хэргийг үйлдсэн этгээд хиймэл үс зүүж, уруулаа будаж дүрээ хувиргаад, гартаа сарнай барин тэргэнцэр дээр суусан байжээ.

Бялууг шидэхдээ "Эх дэлхийнхээ тухай бод. Хүмүүс сүйтгэж, сөнөөсөөр байна" хэмээн францаар хашгирчээ.