МОСКВА. /TASS/. Зургадугаар сарын 9-нд Балтын тэнгист эхэлсэн НАТО-гийн Тэнгисийн цэргийн хүчний “Baltops-2019” сургуулийг тус тэнгис дэх Оросын флотын цэргүүд, тагнуулын хэрэгслүүд, мөн хөлөг онгоцууд ажиглаж байна. Энэ тухай цэрэг-дипломат эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ.


“НАТО-гийн тэнгисийн цэргийн сургуулийг "Стойкий" болон "Бойкий" пуужин зөөгч харуулын хөлөг онгоцууд, мөн пуужин зөөгч "Ливень" жижиг хөлөг онгоц ажиглана. Түүнчлэн тагнуулын хэрэгслүүдийг ашиглана” гэж эх сурвалж мэдээлсэн байна. ТАСС агентлагт энэ мэдээллийг албан ёсоор нотлох мэдээлэл байхгүй байгаа аж.


“Baltpos-2019” сургууль зургадугаар сарын 9-21-ны өдрүүдэд болно. Уг сургуульд 18 улсын 40 хүртэл тооны хөлөг онгоц болон шумбагч онгоц, мөн 40 орчим нисдэг аппарат оролцоно. Энэ жилийн сургуульд АНУ-ын хоёрдугаар флотын хөлөг онгоцууд анх удаа оролцох аж. Уг флотыг 2018 онд байгуулсан байна.


НАТО-гийн сургуулийн штаб нь АНУ-ын зургадугаар флотын “Mount Whitney” хөлөг онгоцон дээр байрлах юм. Уг хөлөг онгоц тавдугаар сарын 30-нд Балтын тэнгист очжээ.


Балтын тэнгис дэх Оросын флотын хөлөг онгоцууд 1990-ээд оны сүүлээр, 2000 оны эхээр энэ сургуульд оролцдог байсан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг