Бидний өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд бид Туркийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини болон ЕХ-ны тэлэлтийн бодлого, сайн хөршийн харилцааны асуудал эрхэлсэн комиссар Йоханнес Хан нар мэдэгдсэн байна.
 
"Турк улсад энэ сарын 24-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын ирц нэлээд өндөр байсан нь ажиглагдаж байсан бөгөөд сонгуульд өрсөлдөж буй намууд болон нэр дэвшигчид өргөн бүрэлдэхүүнээр оролцсон нь харагдаж байсан. Энэ нь Туркийн ард түмэн ардчиллын үйл явцыг тууштай дэмжин, иргэний эрх чөлөө рүү тэмүүлэх хүсэл зоригийг нь дахин батлан харууллаа” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг