Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас цэцэрлэгийн бүртгэлийн талаар мэдээллээ.

Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Энэ хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүсэлтийг маргааш албан ёсоор И-Монголиа системээр хүлээж авна

Бүртгэлийн мэдээлэл ойлгомжтой, хаягжилт тодорхой байх нь нэн тэргүүний ажил учраас системийг цэгцэлсэн. 

Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлогыг есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг хичээнэ." гэв.

Цэцэрлэгт  2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хүүхдүүдийг бүртгэнэ. 

Цэцэрлэгийн бүртгэл хийлгэхдээ иргэд амьдарч байгаа хаягаа баталгаажуулах шаардлагатай. Хэрэгцээ шаардлагынхаа үүднээс харьяаллын бус газарт оршин сууж байгаа тохиолдолд түр оршин суугчийн баталгаажуулалт хийлгэх хэрэгтэй. 

Түүнчлэн Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очирын хэлснээр тухайн цэцэрлэг 300 хүүхдийн хүчин чадалтай байгаад хамран сургах тойргийн хүүхдийг аваад нэмэлтээр 20 хүүхэд авсан байвал түр оршин суугч мөн эсэх баталгаажуулалтыг хийнэ. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байдлаар систем өөрөө зохицуулалтыг хийх юм.  

Нийслэлд байгаа 141,000 хүүхэд өөрийн регистрээр системд орох учраас хий бүртгэл, худал тоо бөглөх тохиолдол гаргахгүй байхаар зохицуулалт хийсэн" гэлээ.