Экспортын дүн импортын дүнгээс давжээ

Л.Баяржаргал
10 сарын 27, 2017

Энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 33.4 хувиар буюу 1933 сая ам.доллараар өсч, 7,714 сая ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 38 хувиар  буюу  1,250  сая  ам.доллараар,  импорт  28 хувиар  буюу  683  сая  ам.доллараар  тус тус өссөн  нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1,452 сая ам.доллараар давснаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 567 сая ам.доллараар өссөн байна.      

Монголбанк

Холбоотой сэдвүүд

экспорт импорт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.