Элон Маск, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос нарын "тулаан"

Х.Оргил
06 сарын 09, 2020

Коронавирусын талаарх цахим номоос болж маргасныхаа дараа Tesla компанийн захирал Элон Маск технологийн аварга том компани болох Амазоныг тараах хэрэгтэй гэж үзжээ.

Анх дээрх номын зохиолч Алекс Беренсон өөрийнх нь ном Амазон компанийн салбар болох цахим хэвлэлийн Kindle Publishing-ийн журамд нийцээгүй учир номоо олон нийтэд хүргэх боломжгүй болсон талаараа мэдээлсэн юм. Үүнд бухимдсан Элон Маск энэ шийдвэрийг "солиорол", Амазоны хүнд суртал гэж нэрлээд тус компанийг тараах цаг нь болсон хэмээн бичжээ.

Элон Маск, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос нар сансарын аяллыг илүү хямд болгох тал дээр хоорондоо ширүүн өрсөлдөж байгаа билээ. Үүнийг Элон Маскын сонирхож байгаа бизнесүүдийг Amazon худалдаж аваад байснаас харж болно. Тухайлбал автомат жолоодлогын технологи болох Zoox-ыг Amazon худалдаж авахыг оролдож буй.

Tesla компани өөрсдийн бүтээсэн автомат нислэгийн горимыг өөрийн цахилгаан автомашинуудад зориулан гаргасан юм.  2002 онд Элон Маск SpaceX компанийг байгуулахад, хоёр жилийн дараа Amazon компанийн босс Жефф Безос өөрийн пуужингийн технологийн Blue Origin компаниа үүсгэн байгуулж байжээ. Мөн Жеф Безос өнгөрсөн жил Ангараг гаригийг колончилох Маскын төлөвлөгөөг шүүмжилж байсан юм.

Элон Маск коронавирус цар тахлын талаар авч хэрэгжүүлж байгаа засгийн газрын арга хэмжээнд шүүмжлэлтэй ханддаг бөгөөд хөл хорионы арга хэмжээг "фашист" гэж нэрлэж байсан юм. Мөн тэрээр үйлдвэр нь дахин нээхийг зөвшөөрөөгүйд уурсаж Tesla-гийн үйлдвэрийг Калифорниас гаргана гэж мэдэгдсэн удаатай.

Холбоотой сэдвүүд

элон маск элонмаск

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.