Элон Маск компанийхаа фэйсбүүк хаягийг устгалаа

“Whatsapp” аппликейшний үүсгэн байгуулагч Брайн Эктон өөрийн твиттер хуудсандаа "Фэйсбүүкийг устгах цаг нь боллоо” хэмээн мягмар гаригт жиргэсэн юм. Үүнээс хойш түүний бичсэн #deletefacebook нь челленж болж хүмүүс фэйсбүүк хаягаа устгах давалгаанд нэгдээд байна. 



Нэн түрүүнд хиймэл оюун ухаан цөмийн зэвсгээс аюултай гэж үздэг SpaceX, Tesla-ийн үүсгэн байгуулагч Элон Маск өөрийнхөө эзэмшдэг компаниудынхаа аккаунтыг устгажээ. Тэрбээр өөрийн эзэмшдэг SpaceX, Tesla нь тус тусдаа хаягтай гэдгийг мэдээгүй, одоо устгалаа хэмээн жиргэсэн байна. Харин өөрийн хаягаа устгаагүй хэвээр байгаа юм. 



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.