Б.Баясгалан
04 сарын 27, 2022
“Twitter” нийгмийн сүлжээний компани хувьцаа нэг бүрийг нь 54.20 ам.доллар буюу нийт 44 тэрбум ам.доллароор худалдан авах “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Элон Маскийн саналыг хүлээн авсан талаараа даваа гарагт мэдэгдсэн билээ.
Улмаар хувьцаа эзэмшигч нарын зүгээс түүний саналыг зөвшөөрч Твиттерийг худалдах гэрээнд үзэглэсэн байна.
Тийнхүү Твиттерийг худалдан авсан тухай мэдэгдсэнийхээ дараа Элон Маск, “Үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын үндэс суурь нь билээ. Харин Твиттер бол хүн төрөлхтний ирээдүйн чухал асуудлуудыг хэлэлцдэг дижитал талбар юм” хэмээжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.