Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий "Суудлын хуваарь" хуудсыг 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс Боловсролын үнэллгээний төвийн https://www.eec.mn/ цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-нд нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ажиглан хэвлэж авна уу.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулна.

Короновируст халдварын цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон. 

Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.

2. Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлтүүд орсон.

2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.


Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв