Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхийн 70 гаруй оронд зохион байгуулагддаг “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо 5 дэх жилдээ “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” нэрийн дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү жагсаалаар нийгэмд тулгамдаад байгаа хүчирхийлэл, авлига, хулгай зэрэг олон төрлийн асуудлыг шүүмжлэхээс татгалзаж шийдвэрлэх зам мөрийг эрэлхийлэхэд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэх зорилготой аж.

Тайван жагсаал 3 сарын 8-ны өдөр 11:00 цагаас МЗХ-ны төв байрнаас эхэлж Энхтайваны гүүр- Сүхбаатарын талбай-МЗХ-ны төв байр гэсэн маршрутаар болох юм.

Энэ жилийн жагсаалын онцлог нь Олон улсын төлөөллүүд өөрсдийн үндэсний хувцсаараа гоён оролцох юм. Тиймээс Монголын залуучуудын холбоо уг жагсаалд оролцохыг хүссэн бүсгүйчүүдээ үндэсний хувцастайгаар нэгдэхийг уриаллаа.