Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчээ авч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа билээ. Иймээс дүүргийн эмнэлэгүүд 24 цагаар ажиллаж буй.

Гэхдээ нийгмийн сүлжээнд яригдаад байгаа шиг өндөр халуурдаг, шууд хатгаа болдог ханиадны вирус гараагүй гэдгийг ЭМЯ-аас мэдэгдлээ.

Томуугийн дэгдэлтээс сэргийлэхийн тулд эдгээр энгийн аргуудыг танилцуулж байна.

1. Томуугийн вакцин хийлгэх

2. Амны хаалтыг заавал зүүх

3. Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар аль болох явахгүй байх

4. Ханиаж, найтаахдаа амны цаас, алчуур хэрэглэх

5. Гараа тогтмол савандаж угаах, спиртэд суурилсан гар ариутгагчийг хэрэглэх

6. Улиралд тохируулан дулаан хувцаслах

7. А, С амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

8. Гэр ажлын өрөө, тасалгаандаа /Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, зориулалтын агаар гүүгч хэрэглэх/

Өвдсөн тохиолдолд гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөж, өвчний шинж тэмдэг даамжирсан тохиолдолд эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг авахыг анхааруулж байна.