Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс яамдын ирэх дөрвөн жилд буюу 2020-2024 онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг тоймлон нийтлэжээ. Засгийн газрын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанаар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцсэн  аж.

Дээрх хугацаанд Эрүүл мэндийн яамны хийхээр төлөвлөсөн ажлуудыг тоймлосныг хүргэж байна.

-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлнэ. 

-Монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэнэ. 

-Эхийн эндэгдлийн түвшинг 10 мянган амьд төрөлтөд 20, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 11 болгож бууруулна. 

-10 мянган хүнд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 16, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг ес хүртэл хувиар бууруулна. 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад 2018 оны байдлаар Монгол хүний дундаж наслалт 70.2 байна. Үүнээс эрэгтэй хүний дундаж наслалт 66, эмэгтэй хүний дундаж наслалт 75.8 байна.


Бусад яамны ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлуудыг тоймлосныг ЭНД дарж уншина уу.