Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.29/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагт нийт 13.210 хүнд шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 1 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн, 400 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт бүртгэгддээ.

Тодруулбал, Баянхонгор аймагт 1, Хэнтий аймагт, Булган аймагт 19, Архангай аймагт 4, Хөвсгөл аймагт 6, Орхон аймагт 15, Төв аймагт 86, Өвөрхангай аймагт 20, Орхон аймагт 15, Сэлэнгэ аймагт 2, Дархан-Уул аймагт 15, Завхан аймагт 2 тохиолдол батлагдсан байна.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. 

Улмаар орон нутагт нийт 784, Улаанбаатар хотод нийт 6.268 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 7.052, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 7.589 тохиолдол боллоо. Тэдний 62 хувь буюу 4.711 нь эдгэрсэн байна. 

Одоо нийт 1.693 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 9, хүнд 29, хүндэвтэр 219, хөнгөн 1.436 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол 200-гаас олноор илэрч байна. 

Тодруулбал,

  • 22-нд 210 хүнээс, 
  • 23-нд 206 хүнээс
  • 24-нд 218 хүнээс 
  • 25-нд 285 хүнээс 
  • 26-нд 437 хүнээс
  • 27-нд 361 хүнээс 
  • 28-нд 321 хүнээс
  • 29-нд 575 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Улаанбаатар хотоос гадна 14 аймагт коронавирусийн халдвар бүртгэгджээ.