Б.Баясгалан
03 сарын 05, 2021
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт нийт 12.206 хүнд шинжилгээ хийхэд 77 хүнээс коронавирус илэрлээ.
Сүүлд бүртгэгдсэн 77 тохиолдол нь бүгд Улаанбаатарт бөгөөд Хан-Уул дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 5, Сонгинохайрхан дүүрэгт 7, Баянгол дүүрэгт 11, Чингэлтэй дүүрэгт 3 тохиолдол бүртгэгдсэн.
Одоогоор 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж байна. Нэг шинэ голомт бүртгэгдсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлалтад авсан.
Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.
Улмаар Улаанбаатар хотод нийт 2306 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 2634, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 3153 тохиолдол боллоо. Тэдний 77 хувь нь эдгэрсэн байна. Одоо нийт 696 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 62, хөнгөн 626 хүн байна.
Нэг дор олон хүн цуглах нь халдвар авах эрсдэл болдог. Тиймээс хурал цуглаан хийж, баяр ёслол тэмдэглэж олон хүн цуглуулахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ жилдээ цэргийн баяр, эмэгтэйчүүдийн баярыг хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.