Энэ амралтын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны тоог нэмжээ.
Тодруулбал, Хоёрдугаар сарын 06, 07 буюу бямба, ням гарагт нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны тоог 15 хувиар нэмэгдүүлж, 07:00-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр болжээ.
Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн хэрэгслээр зайлшгүй үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн маскаа зүүж, хүн хоорондын 1,5 м зай барьж, цахим картаар төлбөрөө төлж үйлчлүүлнэ үү гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.