Улсын драмын эрдмийн театраас коронавирусийн 54 батлагдсан тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбоотойгоор Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл "Гуравдугаар сарын 4-6-ны хооронд Улсын драмын эрдмийн театрт "Анна Каренина" жүжиг үзсэн  хүмүүс энэ сарын 9-10-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд УДЭТ-т ирж коронавирус илрүүлэх шинжилгээ өгнө үү. 

Өнгөрсөн өдрүүдэл тоглолт үзээд халдвар авсан бол  09, 10-ныг хүртэлх хугацаанд нууц үе нь дуусаж, шинжилгээгээр илрэх боломжтой болно. 

Дээрх жүжгийг нийт 900 гаруй хүн үзсэн байна" хэмээн мэдээллээ