Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 11-нд батлагдсан франц иргэний хавьтал болох 88 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Иймд франц иргэний хавьтлуудын мэдээлэл тодорхой мэдээлэгдсэн гэж үзэн, дуусгаж байна. Гэхдээ хавьтлуудыг хоног нь дуустал тусгаарлана.

Гуравдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг, нийт хоёр хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тандалт, судалгаа хийж байна" хэмээлээ.