Б.Баясгалан
11 сарын 09, 2020
"Монгол бахархал"-ын өдөрт зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно.
Тодруулбал, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархал"-ын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2020 оны 11 дүгээр сарын 16-нд 14:00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд болно.
Барилдах бөхчүүдийг энэ сарын 14, 15-нд цахимаар бүртгэх аж.
Бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо зохион байгуулна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.