Дэлхий дахинд энэ өдөр буюу хоёрдугаар сарын 26-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 

  • МЭӨ 747 оны энэ өдөр Эпокын Птоломейн эрин үе эхэлжээ.

  • 364 оны энэ өдөр I Валентиниан өөрийгөө хаан хэмээн зарлав.

  • 1233 оны энэ өдөр Жин болон Монголын дайн: Нэг сар гаруйн хугацаанд Жин гүрний нийслэл Кайфенг хотыг бүслэсний эцэст Монголын эзэнт гүрэн Жин гүрнийг эзэлжээ.

  • 1616 оны энэ өдөр алдарт одон оронч Галилео Галилейн дэлхий нарыг тойрдог тухай үзлийг олон нийтэд заахыг Ромын католик сүмээс албан ёсоор хориглов.

  • 1815 оны энэ өдөр Наполеон Бонапарт Элба арлаас оргожээ.

  • 1876 оны энэ өдөр Япон-Солонгосын хооронд байгуулсан гэрээний дагуу Япончууд тус улсад тусгай эрх дархтай болсон бөгөөд Япончууд гурван боомт нээж, худалдааг хянахаар санаархаж эхлэв.

  • 1909 оны энэ өдөр дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний өнгөт кино Лондон хотын "Пелас" ордонд үзэгчдийн хүртээл болжээ.

  • 1914 оны энэ өдөр алдарт "Титаник" хөлгийн өмнө бүтээгдсэн том хэмжээний усан онгоц болох "Британник" хөлөг үйлдвэрээс гарчээ.

  • 1935 оны энэ өдөр Адольф Гитлер Версалийн гэрээнээс ухарч, аугаа үндэстнийг байгуулна гэдгээ зарлан тунхаглажээ.

  • 1952 оны энэ өдөр Канадын Ерөнхийлөн захирагчийн суудалд Винсент Масси сууснаар тус улсад төрсөн анхны ерөнхийлөн захирагч болжээ.

  • 1966 оны энэ өдөр Аполло сансрын хөтөлбөр: AS-201 пуужинг амжилттай хөөргөжээ.

  • 1971 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Тант "Эх дэлхийн өдөр"-ийг НҮБ-ийн гишүүн орон бүрт тэмдэглэж байх шийдвэр гаргав.

  • 1980 оны энэ өдөр Египет болон Израйль улс дипломат харилцаа тогтоов.

  • 1992 оны энэ өдөр Нагорно-Карабахын дайн: Арменийн зэвсэгт хүчин Азербайжаны Хожали тосгонд нэвтрэн халдлага үйлдсэний улмаас 100 гаруй энгийн иргэн амиа алджээ.

  • 1995 оны энэ өдөр Их Британийн нутаг дэвсгэрт 1762 оноос хойш үйл ажиллагаа явуулсан "Барингс" хөрөнгө оруулалтын банк санхүүгийн алдаатай бодлогын улмаас дампуурлаа зарлав.

  • 2008 оны энэ өдөр Хойд Солонгосын нийслэл хотод "Нью-Йоркын филармони" тоглолт үйлдсэн нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болжээ.


Мөн энэ өдрийг: 

  1. Азербайжан - Хожалигийн халдлагад амь үрэгдэгсдийг дурсах өдөр

  2. Кувейт - Чөлөөлөгдсөн өдөр

  3.  Их Британи - Улаан хувцас өмсөх өдөр хэмээн тус тус тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Харин Исламын шашинт улсууд өнөөдрийг Эх орончдын өдөр хэмээн тэмдэглэлт баяраа болгожээ.