Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 6-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 

  • МЭӨ 12 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан Августус нэрээ Понтифекс Максимус болгон өөрчлөхөөр болжээ.

  • 1521 оны энэ өдөр Гуам улсыг Фердинанд Магеллан илрүүлэв.

  • 1820 оны энэ өдөр Миссури муж АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Монротой харилцан ойлголцлын санамж бичиг зурснаар бүс нутгийнхаа хэмжээнд боолын худалдааг хориглосон байна.

  • 1834 оны энэ өдөр Канадын Торонто хотыг байгуулж эхэлжээ.

  • 1836 оны энэ өдөр Техасын хувьсгал: Техасын хувьсгалын төлөө тэмцэгч 187 тэмцэгчийг Мексикийн 3,000 цэрэг 13 хоног бүслэлтэд оруулсын эцэст удирдагчдыг нь хороосноор бослого дарагдав.

  • 1869 оны энэ өдөр алдарт эрдэмтэн Дмитрий Менделеев Оросын химийн хүрээлэнд үелэх системээ анх удаа танилцуулжээ.

  • 1882 оны энэ өдөр Сербийн хаант улс дахин байгуулагджээ.

  • 1899 оны энэ өдөр Баейр эмийн үйлдвэр "Аспирин" эмийг худалдаалах эрхийг авав.

  • 1902 оны энэ өдөр Испанийн эзэн хааны "Реал Мадрид" хөлбөмбөгийн клуб байгуулагджээ.

  • 1912 оны энэ өдөр Итали-Туркийн дайн: Италийн арми дайнд анх удаа нисэх онгоц ашиглаж эхэлжээ. Тэд Туркийн Жанзур мужийг бөмбөгдсөн юм.

  • 1913 оны энэ өдөр Монгол Улсад “Шинэ толь хэмээх бичиг” сонин анх удаа хэвлэгдэв. Үүнээс Монголын орчин цагийн сэтгүүл зүй үүсч хөгжсөн гэж үздэг.

  • 1921 оны энэ өдөр Монгол Ардын Засгийн газраас Хиагтыг чөлөөлөх шийдвэр гарч, цэргийн штабаас байлдааны төлөвлөгөөг боловсруулав.

  • 1921 Португалийн коммунист нам байгуулагджээ.

  • 1930 оны энэ өдөр Олон улсын ажилгүйдлийн өдрийг тэмдэглэхтэй холбогдож Коминтерн эсэргүүцэл өрнүүлж эхлэв.

  • 1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистийн Германы сүүлийн цэргийн ажиллагаа болох "Сэргэсэн Хавар" ажиллагаа эхэлжээ.

  • 1946 оны энэ өдөр Вьетнамын эрх чөлөөний удирдагч Хо Ши Мин Францын удирдлагуудтай автономи эрхтэй болгох талаар тохиролцоонд хүрэв.

  • 1953 оны энэ өдөр ЗХУ-н Коммунист намын ерөнхий нарын бичгийн дарга ЗХУ-ын удирдагчаар Георгий Маленков тодорчээ.

  • 1957 оны энэ өдөр Гана улс Британийн дарангуйллаас мултарсан Африкын анхны улс болов.

  • 1964 оны энэ өдөр "Исламын Үндэстэн" хөдөлгөөний удирдагч Элижа Мухаммад алдарт боксчин Кассиус Клейн нэрийг өөрчилж Мухаммад Али нэр хайрлав.

  • 1964 Грекийн хаан ширээнд II Константин суув.

  • 1967 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч агсан Й.Сталиний охин Светлана Алилуева АНУ руу дүрвэжээ.

  • 1975 оны энэ өдөр Америкийн иргэн Запрюдерын гэрээсээ бичсэн сонирхогчийн бичлэг анх удаа олон нийтэд ил болжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн халдлагыг дүрс бичлэгийн камерт бичин үлдээсэн юм.

  • 1975 оны энэ өдөр хилийн маргаантай байсан Иран болон Ирак улс Алжир улсад нэгдсэн ойлголтод хүрч маргаанаа таслажээ.

  • 1987 оны энэ өдөр Британийн "MS Herald of Free Enterprise" хөлөг 90 секундын дотор живж 193 хүн амиа алдав.

  • 1992 оны энэ өдөр Микеланжело нэртэй компьютерийн вирус тархаж эхлэв.

  • 2008 оны энэ өдөр Иракын Багдад хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 68 хүн, Йзрайлийн Йерусалем хотод буутай этгээд халдлага үйлдэж найман оюутан амиа алджээ.


Мөн энэ өдрийг:  

  1. Гана Тусгаар тогтнолын өдөр
  2. Норфолк Арал 1788 онд үүсгэн байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэн өнгөрөөдөг байна.

 Өнөөдөр Европын “Хүний эрхийн өдөр” юм