Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 5-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 


  • 1046  Алдарт зохиолч, түүхч Насир Хусрав Ойрхи дорнодоор хийсэн долоон жилийн аялалаа эхлүүлжээ. Энэ аялалынхаа дараа тэрээр "Сафарнама" судрыг бүтээсэн юм.

  • 1496 оны энэ өдөр Алдарт аялагч, зохиолч, эрдэмтэн Жон Кабо үл мэдэгдэх газар орон нээж, улмаар тэр газраа хүүгийнхээ хамт захирах хүсэлтийг Английн хаан VII Хенрид илгээжээ.

  • 1616 оны энэ өдөр суут одон оронч Николай Коперник "Тайван ертөнцийн өөрчлөлт" номыг хориотой номын жагсаалтад оруулав. Үүнээс 73 жилийн дараа түүний номыг олон нийтэд хэвлэн тараажээ.

  • 1824 оны энэ өдөр Англи-Бирмийн анхдугаар дайн: Британийн арми Бирма улсад дайн зарлав.

  • 1836 оны энэ өдөр зохион бүтээгч Самуэль Кольт 34 калибрийн цэнэглэдэг гар буундаа зохиогчийн эрх авчээ.

  • 1868 оны энэ өдөр Италийн алдарт "Ла Скала" дуурийн театрт хөгжмийн зохиолч Арриго Бойтогын "Мефистофль" дуурь анхлан тавигджээ.

  • 1872 оны энэ өдөр зохион бүтээгч Жорж Уестингхаус агаарын тоормозыг зохион бүтээж, патент авчээ.

  • 1912 оны энэ өдөр Итали-Туркийн дайн: Италийн арми уг дайнд байлдааны хөлөг онгоцыг анх удаа ашиглажээ.

  • 1933 оны энэ өдөр Их Хямрал: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор бүх банкны гүйлгээг тодорхойгүй хугацаагаар хаав.

  • 1940 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин болон улстөрийн товчооны зургаан гишүүний шийдвэрээр Польшийн тэрс үзэлтэй гэгдэх 25,700 иргэн, улстөрийн хэргээр хоригдож байгаа 14,700 иргэнийг цаазлах шийд гаргав.

  • 1963 оны энэ өдөр Америкийн кантри урсгалын нэр хүнд бүхий одод болох Петци Клайн, Хокшоу Хоукинс, Каубой Копас нар Теннесий мужийн Камден хотод онгоцны ослоор өөд болжээ.

  • 1965 оны энэ өдөр Британийн колоничлолын эсрэг зүүний үзэлтнүүдийн бослого Бахрейн улсад болов.

  • 1970 оны энэ өдөр Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд 43 улс нэгдэн оржээ.

  • 1979 оны энэ өдөр Зөвлөлийн "Венера 11", "Венера 12" хөлөг болон Герман-Америкийн хамтарсан "Хелиос II" хиймэл дагуул гамма туяаны зөөлөн урсгалын давтамжуудыг нээн илрүүлжээ.

  • 1981 оны энэ өдөр Британийн "Синклейр" судалгааны хүрээлэнгийн зохион бүтээсэн гэрт байрлуулах боломжтой анхны компьютер болох ZX81 загварыг худалдаанд гаргаж дэлхий даяар 1.5 сая хувь борлогдсон байна.

  • 1982 оны энэ өдөр Зөвлөлийн "Венера 14" хөлөг Сугар гараг дээр газарджээ.

  • 1984 оны энэ өдөр Британийн зургаан мянган уурхайчин ажил хаялт зарлав.


Мөн энэ өдрийг:

  1. Азербайжан - Биеийн тамирч, спортын өдөр

  2. Хятад - Лей Фенг суралцах өдөр

  3. Вануату - Гаалийн ахлах ажилтнуудын өдөр

  4.  Иран - Мод тарих үндэсний өдөр хэмээн нэрийдэн тус тус тэмдэглэн өнгөрөөдөг байна.