Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 6-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 

  • 321 оны энэ өдөр Ромын эзэнт хаан I Константин нас барав. Энэ өдрийг "солис инвикти" буюу "бүтэн сайн" хэмээн зарлаж, эзэнт гүрэн даяар бүх нийтээрээ амарчээ.

  • 1573 оны энэ өдөр Венецийн бүгд найрамдах улс болон Оттоманы эзэнт гүрний хооронд энхийн гэрээ байгуулагдав. Ингэснээр хоёр улсын хооронд өрнөсөн дайн гурван жилийн дараа эцэслэжээ.

  • 1799 оны энэ өдөр Францын эзэн хаан Наполеон Бонапарт Палестины Яффа хотыг эзлэн түрэмгийлэв. Үүний улмаас 2,000 гаруй хүн амиа алдсан байна.

  • 1814 оны энэ өдөр Краоннегийн тулаанд Наполеон ялалт байгуулав.

  • 1850 оны энэ өдөр АНУ-ын сенатор Даниел Уебстер иргэний дайн үүсэх боломжтой байгаа талаар анхлан мэдэгджээ.

  • 1862 оны энэ өдөр Америкийн иргэний дайн: Арканзас мужийн баруунхойд хэсэгт орших Пий гүүрний тулаанд Холбоотны арми Эх газрын армийг бут ниргэв.

  • 1876 оны энэ өдөр алдарт зохион бүтээгч Александер Грам Белл өөрийн зохиосон бүтээлээ "телефон" хэмээн нэрлэж, зохиогчийн эрх авчээ.

  • 1914 оны энэ өдөр Албанийн хунтайж Уиллиам хаан ширээнд суув.

  • 1936 оны энэ өдөр Версалийн гэрээг зөрчин Германи улс Райн мужийг дахин эзлэн авчээ.

  • 1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Райн мөрний Ремаген хотод Людендорффын гүүрэнд Америкийн цэргүүд Германы цэргийг бүслэв.

  • 1950 оны энэ өдөр Хүйтэн дайн: ЗХУ-ын удирдлагууд Клаус Фуксыг зөвлөлтийн тагнуул гэдгийг албан ёсоор үгүйсгэв.

  • 1951 оны энэ өдөр Солонгосын дайн: Генерал Меттью Риджвейээр удирдуулсан НҮБ-ын цэргүүд Хятадын армийн эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ.

  • 1965 оны энэ өдөр Цуст Ням гараг: Алабама мужийн Сельма хотын цагдаа нэр иргэний эрхийн төлөө тайван замаар тэмцэж байсан 600 жагсагчийн эсрэг хүч хэрэглэв.

  • 1968 оны энэ өдөр Вьетнамын дайн: Өмнөд Вьетнам болон Америкийн цэргийн хамтарсан хүч Трүонг Конг Дин ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.

  • 1985 оны энэ өдөр алдарт "We Are the World" дуу олон улсад цацагдав.

  • 1986 оны энэ өдөр Челленжэр хөлгийн сүйрэл: АНУ-ын тэнгисийн цэргийн "Пресервер" хөлөг онгоц далайн мандлаас Челленжэр хөлгийн бүхээгийг олжээ.

  • 1987 оны энэ өдөр Лейюгийн халдлага: Тайванийн Кинмен мужийн Лейю хотын Донгганг дүүрэгт Тайванийн арми Вьетнамын энгийн номхон дүрвэгсдийн эсрэг гал нээж, 19 дүрвэгч амиа алджээ.

  • 1989 оны энэ өдөр Сальман Рашдигийн бичсэн "Сатаны эсрэг" зохиолын эсрэг явуулж байгаа арга хэмжээнээс болж Иран болон Их Британи улс дипломат харилцаагаа бүрэн таслав.

  • 2007 оны энэ өдөр Британийн ард нийтийн танхим Лордын танхимын гишүүдийг 100% сонгож дуусчээ.


Мөн өнөөдөр Албани улсад “Багш нарын өдөр” болдог байна.