Дэлхий дахинд энэ өдөр буюу хоёрдугаар сарын 25-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 

  • 1831 оны энэ өдөр Хаант Оросын эсрэг Польшуудын бослого дэгдэв. Бослогын нэг хэсэг болох Ольшинка Грочововскагын тулаан болжээ.

  • 1836 оны энэ өдөр зэвсэг зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн гар бууг патентжуулав.

  • 1843 оны энэ өдөр Хавайг эзлэн түрэмгийлсэн Их Британийн Лорд Жорж Полет тус арлыг Их Британийн газар нутаг хэмээн зарлав.

  • 1856 оны энэ өдөр Крымийн дайныг зогсоох зорилготой Парисын энхийн хэлэлцээ эхэлжээ.

  • 1866 оны энэ өдөр АНУ-ын Калифорни мужийн Калаверас тойрогт байрлах уурхайн ажилчид эртний хүний гавлын ясыг илрүүлжээ. Хожим "Калаверасын гавал" гэж алдаршсан энэ олдворын хамт хирс, заан, арслан зааны араг яс олдсон гэдэг.

  • 1870 оны энэ өдөр АНУ-ын Конгресст анхны хар арьст гишүүн сонгогдов. АНУ-ын Сенатын танхимд Бүгд найрамдах гишүүн Хирам Родес Ревельс сонгогдож, тангараг өргөжээ.

  • 1875 оны энэ өдөр Хятадын Манж Чин гүрний хаан Гуансугийн хаанчлал эхлэв.

  • 1901 оны энэ өдөр Алдарт бизнесмэн Ж.П.Морган "АНУ-ын төмрийн корпораци"-ийг байгуулжээ.

  • 1919 оны энэ өдөр АНУ-ын Орегон муж нэг галлон газрын тосноос нэг центийн татвар авах хууль батлав. Ингэснээр АНУ-ын мужуудаас хамгийн анх удаа шатах тослох материалд татвар ногдуулсан муж болсон юм.

  • 1921 оны энэ өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд дахин залж, Таван яамтай Засгийн газар байгуулагджээ.

  • 1921 оны энэ өдөр Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсыг Большевист Орос бүрэн эзлэв.

  • 1928 оны энэ өдөр Америкийн радио өргөн нэвтрүүлгийн анхны лицензыг "Чарльз Женкинсийн Лаборатори" авчээ.

  • 1941 оны энэ өдөр Нацистын Германд эзлэгдсэн Голланд улсын ард иргэд еврейчүүдийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлажээ.

  • 1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Турк улс Германд албан ёсоор дайн зарлав.

  • 1947 оны энэ өдөр Холбооны хяналтын зөвлөлийн шийдвэрээр Пруссийн хаант улсыг задлан бутаргажээ.

  • 1948 оны энэ өдөр Чехословакын засгийн эрхийг коммунистууд эзлэснээр Гуравдугаар Бүгд найрамдах улсын эрин үе эцэс болов.

  • 1956 оны энэ өдөр ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев өмнөх удирдагч Йосеф Сталиныг орос үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж цоллов.

  • 1968 оны энэ өдөр Вьетнамын дайн: Өмнөд Вьетнамын Ха Ми тосгонд болсон цэргийн ажиллагааны улмаас 135 энгийн иргэн амиа алджээ. Уг халдлагыг Өмнөд Солонгосын цэргүүд үйлдсэн байдаг.

  • 1980 оны энэ өдөр Суринам улсад төрийн эргэлт болж, Деси Бутерсе засгийн эрхийг авав.

  • 1991 оны энэ өдөр Персийн булангийн дайн: Иракийн бөмбөгдөгч онгоцнууд Саудын Арабын Дахран хотод байрлах АНУ-ын зэвсэгт хүчний анги руу халдав. Халдлагын улмаас АНУ-ын 28 цэрэг амиа алджээ.

  • 1997 оны энэ өдөр Хойд Солонгосын хэлэлцээрийн зуучлагч И Хан-Ёнг Өмнөд Солонгосын Бунданг хотод учир битүүлэг байдлаар алагджээ.


Мөн энэ өдрийг: 

  1. Унгар - Коммунист дарангуйлалд амиа алдагсдыг дурсан санах өдөр

  2. Кувейт - Үндэсний өдөр

  3. Филиппин - Иргэдийн хүчний өдөр

  4.  Суринам - Хувьсгалын өдөр

  5. Гүрж - Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн өдөр

  6. Бүгд Найрамдах Доминикан Улс - Зэвсэгт хүчний өдөр хэмээн улс орнууд тус тус тэмдэглэн өнгөрүүлдэг байна.