Өдөрт ердөө аравхан минут л зарцуулна

Интернет орчинд маш олон төрлийн турах аргууд байдаг. Гэвч хүмүүс тэдгээр аргуудад эргэлзээтэй ханддаг болсон тухай Para Los Curiosos бичжээ. Ихэнх нь буруу арга, зохисгүй эм хэрэглэснээр эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч бий. Гэвч япончууд бие организмаа гэмтээж, хор хөнөөл учруулахгүйгээр хэвлийн орчим хэсгээр тураах аргыг аль эртнээс мэддэг байж!


«Гайхалтай арга»

Хэрэв янз бүрийн байрлалд зөв амьсгалах юм бол 50 өдрийн дотор 13 кг хүртэл жин хаяж болох юм байна. Та өдөрт 10 минутыг цаг зарцуулахад л хангалттай. Анх уншихад ид шид мэт санагдаж байгаа боловч хэрэв та энэхүү аргын мөн чанарыг ойлгож чадвал маш хурдан унжсан гэдэснээсээ салж чадна.


Амьсгалын аргын үүсэл

Та зөв амьсгалахын техникийг анатоми, турах аргуудыг судалсны дараа үүссэн гэж бодож байна уу? Тэгвэл огт тийм биш юм. Энэхүү техникийн санаандгүй байдлаар нээн илрүүлжээ.Японы жүжүгчин Мики Рёсуке нурууны асуудалтай байсан бөгөөд нуруу нь маш ихээр өвддөг байжээ. Түүнийг өвчнөө даван дийлэхийн тулд «Урт амьсгал» хэмээх нэртэй дасгал хийхийг санал болгосон байна. Дасгалын туслажмтайгаар тэрээр нурууны тааль орчмыг бэхжүүлж, өвдөлтөөс салж чадсан байна. Хэдхэн хоногийн дотор жүжигчний гэдэс маш хурдан багассан байна. Тэрээр энэ аргаар турж болох юм байна гэдэгт итгэхийн тулд үргэжлүүлэн дасгалаа хийжээ. Хэд хэдэн байрлалд зөв амьсгаласнаар та турж чадна.


1. Нэгдүгээр байрлал.

Эхний байрлалд та нэг хөлөө урагш тавин амьсгаа авч эхлэн уушигаа дүүргэх хэрэгтэй. 3 секунд барь. Бие хүчилтөрөгчөөр дүүрэх үед, гараа дээш өргөн 7 секунд амьсгалаа гарга.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

Зөв хийж байгаа тохиолдолд өгзөгний булчин ачаалалтай байх болно. Өдөр бүр энэ дасгалын 2-5 минутын турш хий. Харин амьсгалаа гаргах үед бүх биеийн булчингаа чангалах хэрэгтэй.


2. Хоёр дахь байрлал

Дахин өгзөгний булчингаа чангалах хэрэгтэй. Нэг гараа гэдэсний өмнө, нөгөө гараа нурууны ард байрлуулж өгөөрэй. 3 секунд амьсгаа авч, 7 секунд амьсгалаа гаргаарай. Энэ үед хэвлий хэсгээ чангалж, гэдэс орчим хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй. Өдөр бүр энэ дасгалыг 2-5 минут хийгээрэй.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

Тэсвэр хатуужлаас өөр юу ч хэрэггүй. Энэхүү дасгалыг өдөр бүр хийх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Та өдөр ердөө 4-10 минутыг зарцуулах болно. Эдгээр дасгалуудыг хийхэд ямар ч төхөөрөмж хэрэггүй бөгөөд та хаана ч хамаагүй хийх боломжтой. Та дасгал хийх явцдаа эрүүл, зөв хоололвол илүү их үр дүнд хүрэх боломжтой гэдгийг санаарай!