Нөхөр тань орон дахь "ажлаа" дуусгаж чадахаа байж, та ч сүүлдээ Дэ Жангумын сүүлчийн анги хэрхэн дуусдгийг бодож өөрийгөө саатуулдаг болсон уу. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь үүнийг өөрөөс нь боллоо гэж санаа зовнидог. Надаас уйдаж, би жин нэмсэн, хассанаас боллоо, намайг хөгширсөн гээд ийм болчихож гэсэн бодол эмэгтэй хүнд хамгийн түрүүнд төрдөг байна. Тэгвэл мэргэжилтнүүд энэ үед өөрийгөө буруутгаж болохгүйг хамгийн түрүүнд зөвлөлөө. Бэлгийн замын өвчний эмч, The New Naked:The Ultimate Sex Education for Grown-Ups номын зохиолч, доктор Харри Фиш болон The Men On My Couch номын зохиолч,  бэлгийн гажиг согогийн эмч, доктор профессор Брэнди Энглер нарын зөвлөгөөг уншина уу. 

1 Тэр хэтэрхий их гар хангалга хийдэг. 

Фиш эмч ихэнх эрэгтэй үүнээс болж "ажлаа" дуусгаж чаддаггүйг хэллээ. Тэгсэн хэрнээ ганц хүний шоу хийхээрээ асуудалгүй дур ханачихдаг. "Эрчүүд тодорхой хэдэн төрлийн аргандаа дасаж, хамтрагчтайгаа хийхээр таашаал авахаа больдог. Бүсгүй танд асуудал байгаа гэсэн үг биш гэдгийг сана. Тэр санамсаргүйгээр л эрхтнээ нэг зүйлд дасгаж орхисон, түүний асуудал болохоос таниас шалтгаалаагүй. 

Бас нэг шалтгаан байж болох нь хэт ойрхон дур тавих. Өдөрт хоёр удаа сексдэж дур тавьсан бол гурав дахь удаад алгасах нь энгийн үзэгдэл гэж ойлгож болно. 

2 Тэр хэтэрхий их порно үздэг.

Энэ нь гар хангалга хийхтэй агаар нэг, сэтгэцэд нөлөөлдгөөрөө л ялгаатай. Порно жүжигчид эмэгтэй хүний бие, бэлэг эрхтэн ийм байх ёстой гэсэн хэв загвар эрэгтэй хүний тархинд суулгадаг. 10, 20, 30 вебсайт хэсэж, хэт их порно үзсээр тархинд мэдээлэл суудаг. Түүнээс гадна порно их үзсэнээр тархинд бэлгийн таашаалын үед ялгардаг допамин хэт ялгарсаар мэдрэг байдлаа алдаж, үзэх хүсэл улам нэмэгддэг. Улмаар допамин бага ялгарсан үед секс хийхэд хэцүү болдог гэж Фиш эмч хэллээ. 

3 Түүний ууж байгаа эмийн дашрамын нөлөө нь энэ. 

Депрессийн эсрэг, тайвшруулах, цусны даралт бууруулах, наркотик гэх мэт эм бэлэг эрхтний мэдрэлийн цэгийн төгсгөлд сөргөөр нөлөөлдөг. Таны нөхөр эдгээрээс хэрэглэдэг бол эмчтэйгээ зөвлөхийг санал болгоорой. Эмч энэ үед сөрөг үйлдэлтэй эм бичиж өгнө. 

4 Тэр согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг. 

Согтууруулах ундаа бэлэг эрхтний хөвчрөлийг саармагжуулахаас гадна дур ханахад сөргөөр нөлөөлдөг аж. Тиймээс та уусныхаа дараа секс хийгээд төгсгөлийг нь үзэж чадахгүй байгаа бол ийм шалтгаан бас байдгийг санаарай. 

5 Тэр өвдсөн, халдварт өвчин авсан. 

Шээс болон бэлгийн замын халдварт өвчнөөс болж бэлэг эрхтэн цагаасаа эрт ээлжнээсээ буух нь бий. Мөн мэдрэлийн гэмтэл, мэдрэлийн системийн гажиг, зүрх судасны өвчин, тестостерон багадах тэргүүтэй гормоны асуудал ч үүнд нөлөөлнө. Хэрэв нөхөр тань урьд өмнө нь ингэж байгаагүй бол шинжилгээ өгч, асуудлыг тодорхойлохыг санал болгоорой. 

6 Эсвэл өөр шалтгаан байж болно. 

Та хоёрын харилцаанд ямар нэг асуудал, маргаан байгаа бол түүний дур хүсэл унтарч болно. Зарим эрчүүд бүсгүйдээ таашаал өгч чадахгүй байх вий, дур тавьж чадахгүй бол яана аа гэх мэт айдсаас болж сатаардаг. Зарим эрэгтэй өөрөө таашаал авахаас илүү бүсгүйдээ таашаал өгөх дуртай байдаг. Энэ мэт шалтгаан тэднийг биеэ барихад хүргэдэг. 

Та яах ёстой вэ?

Ямар ч шалтгаантай бай, "Яагаад дур тавихгүй байгаа юм, болоогүй юу?!" гэж хэлж болохгүй. Бүдүүлэг болохоор тэр. Нөхрийн тань гар хангалга хийх, порно хийх зуршил бэлгийн амьдралд тань нөлөөлж байна гэж үзвэл энэ талаар ярилцаж, шийдвэрлэх хүсэлтэй байгаа, эсэхийг нь асуу. Тэр магадгүй эдгээр зуршлаа багасгах хэрэгтэй, техникээ өөрчлөх хэрэгтэй болно. Энэ талаар ярихаас эмээж байгаа бол сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа, эсэхийг нь асуугаарай. 

Хэрэв биеийн байдалтай холбоотой бол эрүүл мэндийн туслалцаа авахуулж, асуудлыг уг үндсээр нь шийд. Сэтгэл зүйн асуудал байгаа бол ярилц.