Аав тань танд доорх аргуудаас зарим нэгийг нь заасан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ эдгээр аргуудыг эргээд нэг санахад илүүдэхгүй болов уу.

- Өөрөөсөө дээш зиндааны бүсгүйчүүдтэй танилцаад үзээрэй. Та гайхах болно.
- Үхэх цаг ирэхэд бага ажиллаж дээ гэж хэн ч боддоггүй юм. Амьдралаас таашаал авч сур.
- Амь нас, эрүүл мэндэд тань заналхийлээгүй л бол хэнд ч бүү гар хүр.
- Ариун цэврийн өрөөнд зөв боловсон бие засаж бай.
- Анхны болзоон дээрээ кино үзэх хэрэггүй.
- Сахлаа зөв хусаж сур.
- Биед яг таарсан хослолоос илүү сайхан харагддаг хувцас байдаггүй.
- Сахал, үсээ хусахдаа эхлээд үсний ширхэгийн дагуу хус. Дараа нь шаардлагатай бол сөргүүлж хусах хэрэгтэй.
- Ярилцаж буй хүнийхээ нүд рүү нь харж бай.
- Биеийн тамир, дасгал хөдөлгөөн чамд аз жаргал авч ирнэ. Гүй, дасгал хий, спортоор хичээллэ.
- Жентельмен эхлээд шүдээ угаана, дараа нь зангиагаа зүүнэ.
- Цалингийнхаа багахан хэсгийг үргэлж хадгалж бай.
- Аав, ээж рүүгээ долоо хоногт нэг удаа ч болтугай утсаар ярь.
- Резинтэй зангиа хэзээ ч бүү зүү.
- Гар барихдаа өөртөө итгэлтэй, чанга барих хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий чанга биш шүү.
- Бүсгүй хүний гутлыг магтаж яв.
- Аягандаа шар айргаа үлдээж болохгүй.
- Хэрэв чи өөртөө итгэлгүй бол итгэлтэй юм шиг жүжиглэ. Яваандаа жинхэнээсээ итгэлтэй болно.
- Хүнийг таньж мэдэхийн тулд түүний санааг зовоож буй асуудлыг олж мэдэхэд хангалттай.
- Хүнтэй харилцахдаа дохио зангаагаар өөрийн хэлэх гэснээ илүү тодотго.
- Үнэхээр буудах гэж байгаа тохиолдолд л онилох хэрэгтэй.
- Хүнтэй гар барихдаа заавал босож бай.
- Хүнд мөнгө зээлэхдээ эргүүлээд авахгүй байсан ч харамсахааргүй тийм хэмжээний мөнгө зээл.
- Ярихаас илүү сонс. Хүмүүс өөрсдийг нь сонсоход дуртай байдаг.
- Хэд хэдэн ээлжийн ажлын хувцастай бол.
- Зөвхөн чанартай багаж, хэрэгсэл худалдаж ав.
- Эр хүн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах чадвартай байх ёстой.
- Толгой гудайлгүй эгц харж явж бай.
- Адал явдлаас бүү татгалз.
- Уйтгартай залуучууд френдзонд /friend zone/ ордог.
- Айл бүрт угаалтуурын бөглөө гаргагч хэрэг болно.

- Чамд хамгийн их аз жаргал авч ирдэг зүйлийг олж, түүний тусламжтайгаар хэрхэн мөнгө олж болох тухай бод.
- Заримдаа таагүй явдлууд тохиолддог, харин чиний үүрэг бол тэднийг даван туулах.
- Нийгмийн байр сууриас үл хамааран хүн бүрт ижил, тэгш хүндэлж бай.
- Чиний сурч чадах хамгийн чухал зүйл бол – үүрэг хариуцлага.
- Түрүүлж уурласан нь ялагддаг.
- Хэзээ ч бүү гомдолло. Гомдоллоо гээд асуудал чинь шийдэгдэхгүй,
- Үргэлж шинэ зүйл сурахыг эрмэлзэж яв,
- Гэрээсээ гарах бүртээ заяаныхаа ханьтай учрахад бэлэн байхаар хувцасла.
- Хэн нэгний төлөө өөрийгөө өөрчлөх шаардлагагүй.
- Чи өрөөн доторх хамгийн ухаантай хүн бол чи буруу өрөөнд байна гэсэн үг.
- Аз бэлтгэлтэй хүмүүсийг дайрдаг.
- Өөртөө итгэлтэй эрчүүд эмэгтэйчүүдэд тачаангуй санагддаг.
- Хийхийг хүсэж буй зүйлээ л хийж амьдар. Тэр зүйлдээ хамгийн шилдэг нь бол.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.