1. Санхүүгийн туслалцаа үзүүлэх.

Эрэгтэй хүн санхүүгийн хүндрэлтэй тухайгаа хэлсэн ч түүнд мөнгөний туслалцаа үзүүлж, хүнд байдлаас гаргахад нь тус болохын тулд хоёр дахь ажил хайх хэрэггүй. Энэ нь маш том алдаа болох ба үүнээс болж хэдэн зуун эмэгтэй хохирсон гэж та бодож байна?


2. Үнэтэй бэлэг бэлэглэх.

Энэ тухай март! Үүний оронд итгэл найдвар, хайр энхрийлэл, дулаан уур амьсгал бэлэглэ. Эрэгтэй хүнийг үнэтэй бэлгээр гайхшруулах гэсний хэрэггүй. Энэ нь таны харилцааг хэрэглээ болгож хувиргана.


3. Түүний асуудлыг сонсож, өрөвдөх хэрэггүй.

Зарим эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүст гомдоллох дуртай байдаг. Харин эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнийг гомдоллохыг сонсвол харилцаа нь илүү гүнзгий, бат бөх больно хэмээн эндүүрдэг. Гэвч энэ нь эрэгтэй хүнд эсргээрээ байдаг. Эрэгтэй хүмүүс танд амьдралын асуудлаа даалгаж, таныг бүх зүйлийг шийдвэрлэж өгнө хэмээн найдан ирдэг болох бөгөөд тантай биш өөр хүүхнүүдтэй зугаалах болно. Өрөвдөх сэтгэл нь эрэгтэй хүнийг доромжилдог.

Түүнд цаг хугацаа өгч, тайван байлга.

Эрэгтэй хүн бүгдийг шийднэ. Та аль болох тайван байвал эрэгтэй хүн асуудлыг хурдан шийдвэрлэж, өөртөө итгэлтэй болно. Эрэгтэй хүн таньд асуудлынхаа талаар яривал танаас зөвлөгөө огтоос хүлээгээгүй гэдгийг сана. Харин та хэрэгтэй асуултыг тавь. Жишээлбэл, энэ асуудлыг шийдвэрлэж болох уу? Шийдвэрлэх ямар арга зам байна? Юу хийх вэ?


4. Зөвлөгөө, зааварчилгаа өгөх.

Үүний талаар март. Эрэгтэй хүн танаас зөвлөгөө хүссэн ч та түүний өөрийн шийдвэр хамгийн зөв гэж хэлэх хэрэгтэй. 


5. Урам өгөх.

Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүст янз бүрийн лекц, видеог чангаар тавьж сонсгодог. Энэ нь эрэгтэй хүний дургүйг хүргэдэг. Түүний оронд өөрөө жаргалтай, хөгжилтэй байж, хүмүүстэй харилцаж, гэрэл гэгээ цацруулах хэрэгтэй. Харин эрэгтэй хүн танаас урам өгөхийг хүсэх юм бол та өөрийгөө гэгээнтэн хэмээн мэдрэх хэрэггүй.