Олон улсын эрдэмтдийн баг аварга одод эцэстэй хэрхэн мөхдөг талаар тайлбарладаг одоогийн онолуудыг дахин нягтлахад хүргэхээр шинэ одны системийг илрүүлжээ.

Нью-Йоркын Их Сургуулийн Космолог, Эгэл бөөмийн физикийн төв дэх NASA Sagan зөвлөлийн гишүүн Бенжамин Попе энэ талаар ярихдаа “Энэхүү систем нь манай галактикт олдсон ийм төрлийн хамгийн анхны систем байх магадлалтай” хэмээжээ. 

Тодруулбал, эрдэмтэд гамма цацраг үүсгэгч систем буюу маш хүчтэй, плазмын урсгалыг цацруулдаг суперновагийн нэгэн төрлийг илрүүлсэн бөгөөд зөвхөн алсын галактикуудад тохиолддог гэж үздэг байсан юм. “Энэхүү системийг манай галактик олдоно гэж би тооцоолж байгаагүй, зөвхөн залуу галактикуудад л байх боломжтой” хэмээн Попе нэмж хэлжээ.Түүний гэрэлтэлтээс харахад маш удаан хугацааны турш илрүүлээгүй нь гайхалтай юм.

Nature Astronomy сэтгүүлд энэхүү системийг нээснээ нийтлэсэн ба Apep гэж албан бусаар нэрлэсэн байна. Энэхүү судалгаанд Радио Астрономын Нидерландын институт, Сиднейн их сургууль, Эдинбургийн их сургууль, Шеффилд их сургуулиудын эрдэмтэд оролцжээ.

Дэлхийгээс 8000 гэрлийн жилийн зайд байх энэхүү систем хуйларсан тоосонцор хүрээлэгдэн байдаг. Ер бусын удаан хөдөлгөөн нь ододын мөхлийг тайлбарладаг одоогийн онолууд гүйцэт биш байж болох юм гэдгийг илтгэж буй юм. 

Манай ертөнц дэх ихэнх аварга одод амьдралынхаа төгсгөлд ойртох үедээ 1000 км/cек-ээс их хурдтай хөдөлдөг маш хурдан салхийг бий болгодог ба энэ нь одны ихэнх массыг аван оддог. Эдгээр хурдан салхиуд одыг мөхөхөөс өмнө эргэлтийн энергийг аван, одны эргэлтийг удаашруулах ёстой.