МОСКВА. /TASS/. Суут эрдэмтэн, нэрт физикч Альберт Эйнштейний хүүхэд ахуй насандаа эдэлж хэрэглэж байсан тоглоомыг Нью-Йорке хотод болох дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай “The Times of Israel” сонин мэдээлжээ. Уг тоглоом нь нүхтэй тусгай самбар дээр тогтоох боломжтой 500 өнгийн бөмбөлөгтэй аж.

Энэхүү шигтгэмэл нь залуу Эйнштейнд төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэхэд нь нөлөөлөхийн зэрэгцээ хүн төрөлхтөнд шинжлэх ухааны агуу онолыг бэлэглэсэн оюун ухааныг бүрэлдүүлэхэд дэмжлэг болсон юм” хэмээн “Kestenbaum&Company” дуудлага худалдааны газрын цахим хуудаст тэмдэглэсэн байжээ. 

Тоглоомын эзэн нь энэхүү тоглоомыг 1955 онд А.Эйнштейнээс бэлгэнд авч байжээ. Шигтгэмэлийг 4-6 мянга орчим ам.доллараар үнэлж байгаа аж.  


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг