Google-ийн шинэ видео тоглоомын үйлчилгээ нь өрсөлдөгчдийнх нь хувьд төгсгөл авчирч магадгүй 

  • Google-ийн ProjectStream нь интернет хөтөч дээр блокбастер видео тоглоом тоглох боломжийг танд олгоно.
  • ProjectStream "Assassin's Creed: Odyssey" -ын үзүүлэлт ба удирдлагатай тохирох ба PlayStation 4 эсвэл Xbox One-ын тоглоом тоглохтой адил мэдрэмжийг өгнө.
  • Хэрэв ProjectStream болон бусад cloud тоглоомын платформууд консол дээр тоглохтой адил сэтгэгдэл өгч, тууштай байж чадвал тэд өндөр үнэтэй видео тоглоомуудын үнийг хэдэн зуун доллараар бууруулах боломжтой.
  • Үүний дараагаар тоглогчидодболомжийн үнээ, сонголттой тоглоомын санг санал болгож чадвал аажмаар cloud тоглоом нь консолыг орлох боломжтой болно гэж үзэж байна.


Энэ сард Google Chrome браузераар дамжуулан өндөр чанартай видео тоглоомуудыг тоглуулах боломжийг танд олгох ProjectStream-д зориулан хаалттай бета тест туршсан. Бета тест нь ердөө ганцхан тоглоом оруулсан нь, саяхан худалдаанд гарсан "Assassin's Creed: Odyssey."

Ubisoft-ийн хөгжүүлсэн "Assassin's Creed" нь тоглоом 400 $ консол эсвэл тоглоомын компьютерийг шаарддаг уламжлалт тоглоом юм. ProjectStream нь энэ саадыг багасгахад томоохон өөрчлөлт авчирна. Цорын ганц шаардлага нь 25 mbps буюу интернетийн хурдны холболт ба нэмэлт удирдлага нь сонголтоор юм.

PlayStation 4 дээр "Odyssey" -ийг тоглосоны дараа ProjectStream хэрхэн консолийн туршлагатай харьцуулах талаар эргэлзэж байсан. Эцсийн эцэст ProjectStream нь анхны Cloud дээр суурилсан видео тоглоомын урсгал үйлчилгээ биш бөгөөд тэдгээр технологи нь одоохондоо хит болоогүй юм. Учир нь графикийн чанарыг тохируулахаас аваад тоглогчдын үйлчилгээнд тавих шаардлагыг мэдрэх чадвар хэрэгтэй . "Odyssey" бол асар том нээлттэй ертөнцтэй цоо шинэ тоглоом юм. 

Анх MacBook Pro дээр тоглоход миний уг үйлчилгээнд зовниж байсан санаа зовнил маш хурдан сарнисан. ProjectStream-ийн "Odyssey" хувилбар нь PlayStation тоглохтой яг ижил мэдрэмж төрүүлсэн. PlayStation 4 контролыгBluetooth-ээр холбоход контролыг танин, дэлгэц дээр зөв товчлууруудыг харуулсан. Ерөнхийдөө "Odyssey"-г тоглоход нэмэлт дэмжлэг 4K болон HDR хэрэг болдог. Туршлагын хувьд өнгө дүрс, удирдлагын хувьд өөр зүйл ажиглагдаагүй гэж туршилт хийсэн мэргэжилтэн хэлжээ.

Уг үйлчилгээг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн авах боломжтой болох ажээ.


Эх сурвалж: www.businessinsider.com