Лаатай, винотой, пастатай ширээ та болон таны хайртын сонирхол биш бол хамтдаа доорх тоглоомуудыг тоглоорой. Хамт тоглох нь харилцааг сайжруулж, асуудлыг хамт даван туулахад сургадаг. Ингээд хосууд хамтдаа тоглоход тохиромжтой, сонирхолтой тоглоомуудыг танилцуулъя. 

LOVERS IN A DANGEROUS SPACETIME

Lovers in a Dangerous Spacetime - firing a giant laserAsteroid Base

Эл тоглоом маш сонирхолтой. Задгай сансарт нисэж яваа хөлгийн жолоодогч нь та болон таны хамтрагч. Хүндхэн нөхцөл байдлыг даван туулахын тулд та багаар ажиллах болно. 

HAMMERWATCH

Hammerwatch - action in bookshelf-lined hallwaysCrackShell

Gauntlet-ийн цувралаас санаа авсан тоглоом, 2013 онд Steam дээр гарч, өнгөрсөн оны сүүлчээр консолуудад зориулж хийгдсэн. Тулаан, адал явдалтай тоглоомуудын адилаар баатар сонгож, олон төрлийн зэвсэг, тусгай чадвартай болгоно. 

SHOVEL KNIGHT: TREASURE TROVE

Shovel Knight: Treasure Trove - conveyor beltYacht Club Games

Ретро тоглоо гэснээс Shovel Knight сая нэг юм хосоороо тоглож болдог болсон. Хуучны мэдрэмж төрүүлсэн, тоглоомын тун өвөрмөц горимтой. Хамтран ажиллаж, бие биедээ тусалж, залхааж, хэр хөгжилтэй болохыг нь үзээрэй. 

MOON HUNTERS

Moon Hunters - tree man in fieldKitfox Games

Moon Hunters-д та эртний баатарын дүрд орж, гаргасан шийдвэрээс тань хамаарч тоглоомын үйл явдал харилцан адилгүй байна. Үйл явдал нь хэтэрхий богино. Хосууд бие биенийхээ шийдвэр гаргах арга барилыг мэдэхэд тохиромжтой. 

SNIPPERCLIPS PLUS

SFB Games/Nintendo

Switch-ийн дутуу үнэлгээтэй тоглоомуудын нэг. Тоглоомд амжилт гаргах гол нууц бол хамтын ажиллагаа. Цагийн хязгаар, мангасууд байхгүй. Бяцхан цаас оньс тайлах л гэж оролдож байгаа тухай. Хоорондоо өрсөлдөхийг хүсвэл Blitz хэсгийг тоглож, уралдаарай. 

RAYMAN LEGENDS

Rayman Legends - fiesta bossUbisoft Montpellier/Ubisoft

Rayman-ы цувралын хоёрдугаар анги. Хамт тоглох боломжтой, гэхдээ илүү их сорилттой, ур чадвар шаардсан. Хана мөргөж, стресстэхгүйгээр эхний үеийг ч давахад хэцүү. 

SUPER MARIO ODYSSEY AND SONIC MANIA

Super Mario Odyssey - throwing Cappy in the Cascade KingdomNintendo EPD/Nintendo

Улаан тоглоомчин биш хосуудад тохиромжтой тоглоом. Та хүнд жингийн төрөлд өрсөлдөх зуур тоглоомчин биш хос тань Cappy, Tails баатрыг сонгож болно. 

OVERCOOKED

Overcooked - kitchen on fireGhost Town Games/Team17 Digital

Та халууцах дургүй бол гал тогооноосоо гар. Тамын гал тогоо болгох уу, хот даяар алдартай гал тогоо болгох уу гэдэг та хоёрын нэгээс шалтгаална. Үүнээс болж хэрүүл хийж, Валентины баяраа үгүй хийчихгүй байхыг анхааруулъя.