Эхнэртэйгээ 29 жилийг үдэж буй жүжигчин Том Хэнксийн залуу хосуудад өгөх зөвлөгөө

Тэрээр 29 жилийн турш эхнэртэйгээ аз жаргалтай амьдарч байна

https://img.lifter.com.ua/data/2017/december/4966/ssss.jpg

Холливудэд заяаныхаа ханийг олж, аз жаргалтай гэр бүл зохиох тун хүндрэлтэй байдаг. Сайндаа л үсээ цайруулж, ботокс тариулаагүй эмэгтэй олдоно хэмээн Simplemost бичжээ. 

Эндэхийн жүжигчид Ричард Прайор (7 удаа гэрлэсэн) эсвэл Элизабет Тэйлор (8 удаа гэрлэсэн) шиг олон удаа хүнтэй сууна эсвэл 3 хоноод л салчихна. Урт удаан хугацаанд хамт байж, үхэн үхтлээ бие биенээ хайрлах тийм хос Холливудээс төрөх нь ховор байдаг. Харин энэ зүй тогтлыг эвдэж чадсан ганц хүн бол Том Хэнкс юм. Тэрээр эхнэр Рита Уилсонтайгаа гэрлээд 29 жилийг хамтдаа үджээ. Тэдний харилцаанд худал, хуурмаг гэж байхгүй, зөвхөн бие биесээ хайрлах 2 зүрх л цохилно.  

https://img.lifter.com.ua/data/2017/december/4966/1.png

Нэгэн ярилцлагын үеэр Том Хэнкс аз жаргалтай гэрлэлтийнхээ нууцаас хуваалцжээ: 

“Бид зүгээр л бие биедээ хайртай. Та бүгд ч гэсэн үүнээс л эхэл.”

https://img.lifter.com.ua/data/2017/december/4966/2.jpg

“Эхнэр бид хоёр чин сэтгэлээсээ нэг нэгэндээ дурлаж, хайрлаж, дассан. Энэ л бид хоёрын гэр бүлийн нууц.” хэмээн Том Хэнкс хуваалцжээ. “Ажлаа тараад орой гэртээ, эхнэр дээрээ ирэх би дуртай. Тэр маань ч гэсэн яг ижилхэн зүйл мэдэрдэг гэдэгт би итгэлтэй байна.”

https://img.lifter.com.ua/data/2017/december/4966/3.png

Энэ түүхийг сонсоход гэр бүл зохиох тийм ч хэцүү биш юм шиг санагдаж байгаа биз? Гэсэн ч хүмүүс ихэнхдээ аливааг хүндрүүлж, гэрлэлтийг хүнд хүчир хөдөлмөр гэж ярьцгаадаг. Гэхдээ хамгийн чухал нь орой гэртээ ирээд эхнэртэйгээ хамт цагийг өнгөрүүлэх.

https://img.lifter.com.ua/data/2017/december/4966/4.jpg

Хайртай хүнийхээ дэргэд байж, тохиолдсон үйл явдал, бодол санаанаасаа хуваалцаж, хамтдаа инээлдэх хэчнээн сайхан гээч.

https://img.lifter.com.ua/data/2017/december/4966/5.jpg

Гоо үзэсгэлэн гунддаг, харилцаа бүрт уналт, өсөлт гардаг. Энэ бүгдийг ажралгүй, ханьдаа талархаж явбал хүнд үеийг даван туулж чадна гэж Т.Хэнкс хэлжээ.  Тэд орчин үед жинхэнэ хайр байдгийг өөрсдийн жишээн дээр батлаж чадсан хос биш гэж үү?

https://img.lifter.com.ua/data/2017/december/4966/5.png

Та ч гэсэн жинхэнэ хайрын түүхээсээ хуваалцаач....


Холбоотой сэдвүүд

хайр хос

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.