"Гүүгл" компани AI мэдээллийн төвүүдээ цөмийн эрчим хүчээр хангана

"Гүүгл" компани эрчим хүч их зарцуулдаг AI төвүүдээ цөмийн энергиэр хангах болсноо мэдэгдлээ. Уг зорилтод нийцүүлэхийн тулд жижиг хэмжээтэй цөмийн реакторуудыг барих төсөлд АНУ-ын "Kairos Power" компанитай хамтрахаар болсон байна. 

Тус компани эрчим хүчний хэрэглээгээ хангах зорилгоор багадаа 7 реактор барих гэрээнд гарын үсэг зуржээ.

Эхний реакторыг ойрын арван жилдээ багтаж ашиглалтад оруулах бол 2035 он гэхэд илүү олныг нэвтрүүлсэн байхаар төлөвлөж байна.  Реакторуудын үнэ өртөг болон үйлдвэрүүдийг хаана барих талаар мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм. 

AI технологийг дэмжиж, үйл ажиллагааныхаа хүрээг тэлэхийн тулд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг ашиглах шаардлага тулгарч байгааг Гүүглийн Эрчим хүч, цаг уурын асуудал хариуцсан захирал Майкл Террелл хэлжээ.

Хоёр компанийн хийсэн гэрээ нь технологийн салбарт цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх томоохон алхам болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Цөмийн инергийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрстөрөгч бага ялгардаг. Иймд дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэгтэй юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой сэдвүүд

ai google цөмийнэрчимхүч эрчимхүч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.