Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн дэргэд байгуулагдан ажиллах Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтын 2 дугаар шатны санал асуулга эхэллээ.

Ажлын хэсэг эхний шатны сонгон шалгаруулалтаар Олон нийтийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн ирүүлсэн материалд үндэслэн тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлгээ өгөн сонгож, 52 иргэнийг санал асуулгад оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Хоёрдугаар шатны олон нийтийн санал асуулга Сонгон шалгаруулах удирдамжийн дагуу 14 хоногийн хугацаанд компанийн сайтаар явагдах бөгөөд 10 дугаар сарын 18 ны дотор дүнгээ олон нийтэд танилцуулах аж.

Та саналаа өгөхийг хүсвэл энд дарна уу.