Х.Оргил
09 сарын 03, 2020
“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны Ажлын албаны дарга М.Алзахгүйтэй ярилцлаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох тухай Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэр гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл иргэдийн гар дээр нэг ч төгрөг хүрээгүй байна. Ногдол ашиг олгох ажил хаана гацаад байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 15 хувийг иргэд, аж ахуй нэгж, үлдсэн 85 хувийг нь Засгийн газар эзэмшдэг. 2019 онд тус компани нэг их наяд 35 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах санхүүгийн нөхцөл бүрдсэн. Нийт гаргасан 11 тэрбум ширхэг хувьцаатай, түүндээ нэгж хувьцаанд 90 төгрөг нийт нэг наяд ногдол ашиг тараах шийдвэр гарсан байдаг. 1072 хувьцаа эзэмшигч иргэн 96480 төгрөг авна гэсэн үг. Төр 850 тэрбум төгрөгийн ногдол ашиг авахаар байгаа. Энэ нь татвар ороогүй дүн. Жилийн эцсийн санхүүгийн тайланг нь харвал 2019 оны эцэст компани нь 650 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэй, 250 тэрбум төгрөгийн авлага, бусад хөрөнгө гээд нэг их наядын эргэлтийн хөрөнгөтэй байна.
Харамсалтай нь ногдол ашиг олгох шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Иргэд ногдол ашиг авна гэсэн маш их хүлээлттэй байсан боловч удааширч явсаар өдий хүргэлээ. Иргэдийн ногдол ашгийг тэргүүн ээлжид өгөөд явж болох байсан. Яагаад ногдол ашгийг ингэж удаав гэдэг нь хардлага түрүүлж байна.
2020 оны тавдугаар сарын 1-нээс ногдол ашиг олгохоо олон нийтэд эрх баригчид сүр дуулиантай зарлаж байсан мөч саяхан. Компанийн гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөл хариуцлагагүй хандаж, хувьцаа эзэмшигчдийг хохироож байна. Тэр тусмаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг энд хөндөгдөж байгаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд ногдол ашгийн мөнгийг цаг хугацаанд нь тасалдуулахгүй бүрэн өгсөн бол өдийн иргэд ногдол ашгаа авчих байсан.
“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг биелүүлээгүй, ногдол ашгаа хугацаандаа өгөөгүй тохиолдолд өгөх ёстой мөнгөндөө хүү, алданги хамт төлөх ёстой компанийн удирдлага хэдэн тэрбумын өрөнд орж хариуцлага хүлээх үүрэгтэй юм.
-Иргэд болон аж ахуйн нэгжээс гадна төр ногдол ашгаа мөн аваагүй байгаа. Төсвийн алдагдал өндөр байгаа үед ногдол ашгийн мөнгөөр тодорхой хэсгийг нь нөхөх боломжтой харагдаж байна?
-Тийм ээ. Ямар шалтгаанаар аж ахуй нэгж болон төрд өгөх ёстой ногдол ашгийн мөнгөө “Эрдэнэс Тавантолгой” компани хойшлуулж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ мөнгө байгаа эсэх нь хүртэл тодорхойгүй байна. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан компани аж ахуйн нэгж болон төрд очих ёстой ногдол ашгийг бүрэн бүтэн өгөхгүй, олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь хачирхалтай. Сангийн яам төсвийн алдагдлыг нөхөхийн тулд 1.4 их наяд төгрөгийн дүнтэй бонд дотоодод гаргана гэсэн.
Бонд гэдэг чинь өр. Үүнийг дараа нь татвар төлөгчдийн мөнгөөр л төлж, барагдуулна. 850 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас авах ёстой. Энэ мөнгөө Сангийн яамны сайд нь авч чадахгүй, яам, компани хоорондоо хэвлэлээр маргалдаж байна. 850 тэрбум гэдэг маш их мөнгө.
Өөрөөр хэлбэл, нэг төрийн өмчийн компаниасаа ногдол ашгаа авч чаддаггүй эрх мэдэлгүй Сангийн сайдтай, Сангийн сайд, Засгийн газрын үгэнд нь ордоггүй том толгойтой төрийн өмчийн компанийн захиралтай завхарсан төр байх гэж бодож сууна.
-Сангийн яамны зүгээс иргэдэд очих ногдол ашгийн мөнгө 100 хувь төвлөрч байж, үүний дараа иргэдийн данс руу шилжүүлнэ гээд багагүй хугацаа авлаа. Энэ мөнгө одоо нэг дансанд төвлөрч чадсан уу?
-Нэг зүйлийг тодорхой хэлье. Компанийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тэгш, шударга хүртээх ёстой. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа эзэмшигч иргэдийн ногдол ашгийг хэл ам дагуулж байж өгөөд аж ахуйн нэгж болон төрийн 85 хувьд ногдох ногдол ашиг ашиг огт сураггүй байна. Ямар шалтгаанаар үүнийг хойшлуулж байгаа нь тодорхойгүй байгаа.Төр, аж ахуй нэгжийн ногдол ашгийг өгөхгүй байгаа нь хууль бус.
Төрийн санд 2.5 сая хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг байршуулсан гэсэн мэдээлэл “Эрдэнэс Тавантолгой” өгч байгаа. Гэтэл Сангийн яамны зүгээс үүнийг няцааж, ногдол ашиг бүрэн төвлөрөөгүй гэж мэдэгдсэн. Ногдол ашиг олгох ажил төрийн хүнд суртал, төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо сул байгаагаас болж хойшилж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглал сул байгааг энэ байдал харууллаа.
1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны зүгээс шаардлага тавьж, жагсаалт хийж, олон удаа шахаж, шаардсаны үр дүнд ногдол ашиг олгуулах шийдвэр гаргуулсан. Гэвч компани гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхгүй, гэдийж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Ногдол ашиг бол хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны авах ёстой өмч хөрөнгө.
Шуудхан хэлэхэд, нэг төрийн өмчийн компаниас иргэдийнхээ ногдол ашгийг нэхээд авч чаддаггүй Сангийн яам байх гэж дээ.
-Ногдол ашгийг сонгуулийн өмнө олгоно гэж байсан боловч хойшилсон. Өнөөдөр мөн л хэзээ, хэдийд өгөх нь тодорхой бус байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ ажлаа хийж байна уу эсвэл тус компанийн гүйцэтгэх удирдлага сул байгаагаас одоогийн энэ байдал үүсэв үү?
-Ногдол ашиг олгох шийдвэр аль эрт гарсан. Компанийн тухай хуулиар олгох хугацаа гэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, Төлөөлөн удирдлага зөвлөл аль аль нь маш хариуцлагагүй ажиллаж байна. Хараат бус гишүүд нь 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах учиртай. Гэтэл таг чиг байна. Компанийн засаглал сул, хэт улстөржсөн, мэргэжлийн бус байгааг ногдол ашиг олгох ажил харуулж байна. Монгол Улсад хөрөнгийн зах зээл, компанийн засаглалыг хөгжүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” манлайлж оролцох ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадахгүй, муу жишээ болж байна. Төр иргэдийнхээ ногдол ашгийг гацааж, хойшлуулж, цаг хугацаа хожиж болохгүй. Мөнгөний өөрийн үнэ цэнэ гэж байна. Өнөөдөр иргэдийн эзэмшлийн ногдол ашиг болох 179.8 тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүллээ гэж компани мэдэгдсэн.
-Цар тахлаас үүдэн энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ашиг эрс буурна гэсэн мэдээлэл байна. Компани ямар стратеги баримталж байгаа вэ?
-Улсын хэмжээнд экспортын орлого 60 хувиар буурсан. Цар тахалтай ийм хүнд үед Засгийн газар, хувийн компани айл өрх бүр бүсээ чангалж хичээж байхад Монголын хамгийн том төрийн өмчийн хувьцаат компани тодорхойгүй, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээллээ нуусан ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна. Энэ компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүд нь булхи залгисан мэт чимээгүй байгаа нь засаглал нь дампуурсан байгаагийн нэг жишээ юм.
Олон нийтийн засаглалтай компани гэхэд мэдээлэл нь хаалттай хэвээр. Хүний нөөцийн болон санхүүгийн ямар арга хэмжээ авч байгаагаа нийтэд тайлагнах ёстой. Эдийн засгийн хүндрэлийн үед компани үргүй зардлыг бууруулах учиртай. Гэтэл тодорхой стратеги алга байна.
1072 1072 хувьцаа тавантолгой эрдэнэс монгол эрдэнэс тавантолгой
Сэтгэгдэл бичих (17)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.115.172] ・ 2020.09.27 Хариулах
741 huvitsaanii noogdol ashig bodogdson bh yum bi huvitsaagaa heregleegui bno
Зочин [66.181.161.72] ・ 2020.09.25 Хариулах
nadad.hoogdol.astig.ogsongui.ardin.zasag .stalgahaar.1072.baina.geh.em
Зочин [66.181.161.28] ・ 2020.09.07 Хариулах
Hvvhdiin noogdol ashigni mong orogvi bna yaj oroh bna
Зочин [202.9.40.8] ・ 2020.09.06 Хариулах
2012 onii huuhduudiig arail yalgavarlaj bgaa ym bish uu!!!!!
Зочин [202.126.90.72] ・ 2020.09.06 Хариулах
Хүүхдийн ногдол ашгийг дансандаа авья
Зочин [66.181.161.123] ・ 2020.09.06 Хариулах
Миний гэр бүл бас ойр дотны хүмүүсийнх ороогүй л б.на.Шал худлаа сүржигнэх юм.Миний данс 10.н жил тогтвортой байнга ашиглагдаж б.гаа.
Зочин [192.82.72.205] ・ 2020.09.05 Хариулах
2012-2013онд компаниудаас авсан хувьцааны ашгаа өгөөч
Зочин [202.126.90.72] ・ 2020.09.06 Хариулах
Хүүхдийн ногдол ашгийг дансандаа авья
Зочин [66.181.161.120] ・ 2020.09.03 Хариулах
Хүүхдийнхээ ногдол ашигийг дансандаа авий
Зочин [66.181.161.2] ・ 2020.09.03 Хариулах
18 настай хүнд яаж өгхү
Зочин [202.126.89.144] ・ 2020.09.03 Хариулах
Өгөөд ЭХЭЛЖ байгаа болхоор хариуцлага хүлээх үү наад дарга нар чинь
Зочин [66.181.161.20] ・ 2020.09.03 Хариулах
Hvvhdiin dansiig idvehjvvleegvi bga yu m hvvhdiin mung avdag dansaarn oroh yu m boluu
Зочин [103.212.117.9] ・ 2020.09.03 Хариулах
Компанид ноогдол ашгаа өгнө гэж байсан даа 486 компани гээд одоо өгөх мөнгөнд багтсан биз дээ?
Зочин [202.55.188.36] ・ 2020.09.03 Хариулах
хэдэн жилийнхэн ашиг юм болдоо хөөрхий 60к орсон бна
Зочин [202.21.124.134] ・ 2020.09.03 Хариулах
Орон нутгийн сонгуулиас өмнө арай гэж нэг юм өгөх нь...1072 сонгуулийн хэрэгсэл болждэ
Зочин [202.126.89.113] ・ 2020.11.26 Хариулах
Миний ногдол ашиг орсон үгүй нь мэдэгдэхгүй юм ...Лувсанёндон .Оюунаа
Зочин [66.181.161.14] ・ 2020.09.03 Хариулах
өгөөд бгаа юм бишүү худлаа юмуу
Санал болгох
1 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
2 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
3 Сэтгүүлч Г.Энэбиш: Нийтийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг загнаж уурлах биш мэдээллээ нээлттэй өгөх соёлд суралцаасай
4 Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Монгол залуусын ирээдүйгээ өөрчлөх хүсэл эрмэлзэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн
5 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг
Холбоотой мэдээ
Санхүүгийн боловсрол
Э.Баатарцог: И баримт апп-ийн баталгаажуулах цэс дээр дарснаар 1072 хувьцааны ногдол ашгаа авах бүрэн боломжтой
Х.Оргил ・ 04 сарын 28, 2020
Санхүүгийн боловсрол
Ногдол ашгаараа ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе
Х.Оргил ・ 09 сарын 04, 2020
Нийгэм
“Ногдол ашгаа бэлэн мөнгөөр авъя” аян зарлажээ
Х.Оргил ・ 01 сарын 30, 2020
Нийгэм
М.Алзахгүй: Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 02 сарын 05, 2020
Санхүүгийн боловсрол
1072 хувьцааны үлгэр дуусав
Х.Оргил ・ 04 сарын 30, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.