Л.Баяржаргал
09 сарын 13, 2017
“Эрдэнэт" үйлдвэрийн уурхайчид цалин хөлсөө нэмэгдүүлэх албан шаардлагыг үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүргүүлсэн байна.
Тус шаардлагад Үйлдвэрийн захиргаа шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх, уурхайчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зэсийн үнийн урамшуулал олгох журмын дагуу нийт ажилчдад урамшуулал олгох зэрэг зүйлсийг тусгасан байна.
Шаардлага хүргүүлсэн талаараа Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай хорооноос өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.