Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ.

Нэхэмжлэлдээ тус мөнгө нь шударга бусын хонгилыг нураахад зарцуулагдана гэсэн байна.

Хэргийг сануулахад Н.Алтанхуяг телевизийн нэвтрүүлэгт орохдоо Ц.Элбэгдорж надад “Алтанхуяг аа, би Эрдэнэтийг хариуцъя. Чи бусад ажлаа хий.” гэж хэлсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл Эрдэнэтэд би бүх хүмүүсээ байршуулъя, Эрдэнэттэй холбоотой бүх бизнесээ хийе гэсэн үг. Гэхдээ арай 49 хувийг би авъя гэж надад хэлээгүй л дээ. Тэгээд даргаас нь авахуулаад бүх юмаа хийсэн" гээд бүх үнэнийг дэлгэсэн учраас эргэн тойрны хүмүүсийг шоронд хийсэн хэмээн ярьж байсан удаатай.

Харин Ц.Элбэгдорж дээр дурьдсан нэвтрүүлэгт орохдоо “Н.Алтанхуяг өөрөө өөрийнхөө Засгийн газрыг огцруулсан хүн. Хуулийн асуудал яригдаад эхлэхээр засаг, Ерөнхий сайд огцорлоо гэдгээр хохирсон болж, тэндээс яригдаад байгаа асуудлуудыг хаах сонирхолтой байсан. Би өргөдөл өгөх хэцүү байна. Та огцруулах санал өгөөч гэж над дээр өргөдөл хүртэл барьж орж ирж байсан” гэж ярьсан билээ.