Б.Баясгалан
04 сарын 26, 2019
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 53 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Үүний дараа хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан санал хэллээ.
Тэрээр "Өнөөдрийн хэлэлцэх асуудлын 4 дүгээрт Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэхээр оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ асуудлыг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулаад төрийн нууцаас гаргахгүй бол маш нууцын зэрэглэлтэйгээр цаашдаа хаалттай хэлэлцэхийг буруу гэж бодож байна.
УИХ-ын дарга ч надтай санал нэгдэх байх. Үндсэндээ нууц байдгийн зорилго нь нууж байгаад хадгалж, хамгаалах үзэл баримтлалтай. Гэвч одоо нууж байгаад хулгайлдаг болсон. Эрдэнэсийн сангийн өнөөдрийн хэлэлцэх асуудалд нуугаад байх зүйл байхгүй. Сүр бадруулж, далимдуулж цаана нь олон асуудлыг нуудаг, ихэнх нь гэмт хэргийн зөрчилтэй, Эрдэнэсийн санг хохироосон байгаа. Ер нь бол Монгол Улсын Эрдэнэсийн сан байхгүй шахуу болсон. Үүнийг олон хүн мэдэж байгаа. Нууц гэдэг нэрээр материалыг нь дэлгэж болдоггүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай хүртэл Эрдэнэсийн сангийн Захирал бэртэйгээ нийлээд тус санг хохироосныг би Ажлын хэсгийн дүгнэлттэйгээр тогтоогоод гаргаад ирсэн. Энд хохирлын хэмжээ нь ч тодрхой байгаа. Гэтэл улсын нууц гээд материалыг нь дэлгэж болохгүй байна. Шинээр сонгогдсон Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүнийг сонсож байгаа бол анхааралдаа авах хэрэгтэй. Цаашдаа нэг бүрчлэн хөөж, хянаж, хариуцлагыг нь ногдуулах шаардлагатай. Нууж байгаад хамгаалах, хадгалах биш нууж байгаад хулгайлдаг, алдагдаад буй учраас энэ асуудлыг улсын нууцаас гаргаж, олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй. Олон нийтийн хяналт бол хамгийн сайн хамгаалалт мөн.
Шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтээ би өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа. Энд маш олон зөрчил байна. Зөрчил гаргасан Г.Золжаргалыг баривчлаад хэдхэн цагийн дотор суллачихдаг. Төрийн дээр гарчихсан хүчтэй байна. Мөнгө хэвлэдэг газар болохоор ийм байдаг юм уу. Энэ асуудалд анхаарч, Эрдэнэсийн санг ил болгож, зөрчлийг нь хараа, хяналтад оруулах шаардлагатай. Хуучин мөнгийг өөрсдөө аваад дараа нь буцаагаад өндөр өртгөөр шахдаг зэрэг энэ олон асуудал удаан үргэлжилж болохгүй. Тиймээс төрийн нууцаас гаргах онцгой ач холбогдол байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (62)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.71.164] ・ 2020.08.29 Хариулах
Нөгөө уран зураг олноор нь өөрийн болгосон асуудал нь бас яасан бэ? Хулгай хийхдээ сорчилж авах юмаа.
Зочин [66.181.179.69] ・ 2020.08.27 Хариулах
Буцааж хурааж авч улсыг хохиролгүй болгож шийтгэ...Нөхөн төлбөр төлүүл!!!! Соц нийгэм шиг хяналт шалгалтыг сайжруулж Ардын хяналт шалгалтын хороо байгуул!!! Хуулиа чангатга!!!! Бүгдийг нь хорьж шийтгэ!!!!Дураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэдэг цаг хугацаанд цэг тавь!!!! Ардчилсан нам нэртэй нохдууд хархнуудыг дахин төр лүү бүү зүглүүл!!!Монголын сан хөмрөгийг цөлмөсөн хархнууд үйл лайгаа эдлэх бноо....
Зочин [203.91.115.49] ・ 2020.08.26 Хариулах
Элийдорж хэргээ хүлээсэн гэж ойлголоо чимээгүй байхаар бодоход
Зочин [202.126.89.104] ・ 2020.08.26 Хариулах
Тэгээд хураагаад хориоч ээ
Зочин [202.55.188.94] ・ 2020.08.26 Хариулах
Зочин .Нууцалж хадгалж хамгаалдаг баймаар .Гэтэл ерөнхийлэгч нь хулгайлж тансагладаг тун таагүй шүү !Улсын хяналт хэрэгтэй болждээ Хуруу дүрснийг шийтгэх хэрэгтэй
Зочин [202.126.90.99] ・ 2020.08.26 Хариулах
Ёроолгүй сав шиг шуналын дэв гэж хүзүүгүй нөхөр байна даа
Зочин [202.126.90.99] ・ 2020.08.26 Хариулах
Наад хүзүүгүй нөхөрт 1 калибрын сум хангалттай шүү дээ
Зочин [202.126.88.166] ・ 2020.08.26 Хариулах
Миний өвөөгийн Монгол улсын эрдэнэсийн санд тушаасан эд зүйлийг банкных нь ерөнхийлөгч хувьдаа завшсан бсан.
Зочин [203.91.112.133] ・ 2020.08.26 Хариулах
Үнэн үү
Зочин [202.9.46.159] ・ 2020.08.26 Хариулах
ИЙМ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮМҮҮСИЙГ ЯАДАГ ЮМ БОЛОО... ӨӨРСДӨӨ МЭДЭХГҮЙ БОЛ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭЭС АСУУЖ СУРАГЛАА Ч
Зочин [43.228.130.171] ・ 2020.08.26 Хариулах
энэ дээр муудалцах яах вэ тэр хүнийг өмөөрдөг бүлэг хүмүүс бдаг бололтой улсын эрдэнэсийн санд дүүгээ ажилд оруулаад дараа нь хумсалж хулгайлаад бсан нь өөрийнх нь үгээр ариун шударга явдал уууу гутлаа тослоод хүлээж суугаа бхаа
Зочин [70.181.124.42] ・ 2020.08.26 Хариулах
Shudarga esiig togtolcoog erchitei yavsan zaluuchuud maani yarihaas caashgyi baina shyy.ard olon shiidvertei yr dun l harj baigaa.hooson yarih bol elbegdorjoos yalgaa yu baina daa.
Зочин [202.9.40.117] ・ 2020.08.26 Хариулах
Энэ Аюурсайхан бас их овилгогүй хүн бн шүү! Эрх мэдлийг Женко, Хүүк, Оюук, Заак, Аюур мэтийн хийтэй нөхдөд өгвөл яаж самардагийг яруу тодоор харж л бн даа. ккк Төр удирдана гэдэг тоглоом биш. Системийг бүхлээр нь мэддэг, зөв ажиллуулах чадвартай хүн хэрэгтэй.кк
Зочин [124.158.107.71] ・ 2020.08.26 Хариулах
Маш овилгогүй бодлогогүй хүн чанаргүй, хууль дүрэм биелүүлэхийг өөрөө мэдэх дураараа авирлагч байж Дэлхийг бөхөлзүүлж явсан яваа хүнийг худлаа ховонд хутгаад өөрөө эх оронч дүр үзүүлж явах нь хол зам явахгүйн шинждээ.
Зочин [112.72.191.145] ・ 2020.08.27
Шаана биз. Хэний новш вэ
Зочин [66.181.180.23] ・ 2020.08.26
үгээ олж хуцаараа Элбэгдоржийн өмнө дэлхий бөхөлзлөө юу.Жинхэн мэдрэл дуракуу чи.
Зочин [202.55.188.34] ・ 2020.08.26 Хариулах
Та Элбэгдоржын хань хамсаатан уу ??? Юу нь буруу байна ??? Улс хохирсон байна , үүнд шүүмжлэлтэй хандлаа өөр яах юм мал минь !!! МАНАН бүлэглэлийнхэн тэдний гар хөл бологчид шударга ёсыг эсэргүүцэгчид зөвийг хүртнл буруу гэж тэнэгтэх юм !!!
Зочин [66.181.161.79] ・ 2020.08.26 Хариулах
Гаргасан саналыг унш буруу юм алга.харин ч зөв шударга байна.Өөрт чинь яагаад овилгогүй санагдав. Эрдэнэсийн санг бэртэйгээ нийлж хулгайлсан элбэгдорж зөв үү.Битгий дэмийр.элбэгдоржийн хоосон цэцэрхэлийг сурч авчээ.Үнэн ялна хол очиж борго муу хогийн шаар
Зочин [202.9.47.53] ・ 2020.08.26 Хариулах
Анхнаасаа л ардчилал нэрээр гарч ирж байсан хулгайчууд бүгд баян тарган болоо биз дээ. Үхсэн хатсаны чинь ардчилсан нам. Элбэгдорж гэж гуйлгачин хулгайчыг харал даа.
Зочин [73.109.221.147] ・ 2020.08.26 Хариулах
Аль хэдийнээ тогтоогоо биз дээ зүгээр л яриад байх юм.
Зочин [64.119.20.43] ・ 2020.08.25 Хариулах
Энэнийг яагаад баривчлахгүй байгааг хүмүүс, Баттулга хаацайлаад бариулахгүй байна. гэж ярьцгаадаг юм шүү дээ! Цаад муу хулгайч нь, хамт унана! гэж айлгадаг байхаа даа!
Зочин [66.181.161.4] ・ 2020.08.25 Хариулах
Энэ хужаа Элбэгдорж бол Монгол улсыг санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулж ирсэн муу ХҮН СҮГ л дэ.Одоо яллахыг монголын ард түмэн шаардаж байна
Зочин [111.239.185.142] ・ 2020.08.25 Хариулах
Элбэгдорж гэж ханаж цадахгүй,шунал нь ороогүй салбар гэж байхгүй муухай бэрд байнаа!!!!!юун Энхбаяр бол хүзүүгүй новшын дэргэд бол энхийн цагаан тагтаа ш дээ.Энэ бэрд үхэхдээ аваад явахын чинээ санадаггүй л байлтай!! Барьж хориод гөлөг болгохсон!!!!
Зочин [202.126.90.48] ・ 2020.08.25 Хариулах
Маш зөв
Зочин [117.111.12.188] ・ 2020.08.24 Хариулах
Elbegdorj chinb Mongol ulsig suiruulj ugsun Hun bna daa.Bertei nb tsug horio ch hohirlig tuluuleh heregtei .Ue uein zah zeelin erunhilugch nar estoi buzartai shunaltai hulgaichuud bna .Daraa nb Ochirbat ,Baga bandi narig sain shalg
Зочин [202.9.46.2] ・ 2020.08.24 Хариулах
Tegeed hohirliig toluulj shorond hiigeech elbegiig
Зочин [202.126.90.53] ・ 2020.08.24 Хариулах
Энэ гишүүний хэлээд бгаа нь үнэн шүү дээ нууцлал нэрээр ял завшаад хулгайч луйварчид нь сураггүй болоод бна хэрэв ил тод болчивол ард түмэн тал талаас шахаад бна шүү дээ
Зочин [121.113.82.154] ・ 2020.08.24 Хариулах
Зөв, олон нийтийн хяналт тогтоохгүй бол юу болж байгааг мэдэхийн арга алга. Манай ард түмэн дотор шудрага, итгэл даах хүмүүс олон байгаа.
Зочин [66.181.181.241] ・ 2020.08.24 Хариулах
тэгээд гөлөг минь ажлаа хийгээч жаахан дарганцар болчоод ханачихсан уу
Зочин [202.55.188.34] ・ 2020.08.26 Хариулах
Хийгээд шалгаад тогтоочихсон юм биш үү ??? Усан толгойт минь !!! Хариуцлага тооцдог нь Аюурсайхан ч биш , хууль хяналтынханы хийх ажил чи үүнийг мэддэгүй мал уу ???
Зочин [46.114.37.215] ・ 2020.08.24 Хариулах
Tegeed tedniig barivchlaachdee. , chadahgui baij hudlaa dongosoo zogsoo.Ta nar bugd Elbegdorjoos unheltsegee hagartal aitsgaadag baij neeh hudlaa shouddag.
Зочин [202.55.188.34] ・ 2020.08.26 Хариулах
Ижил биш шүү харин ч илүү хүндрүлэж авч үздэг тогтолцоо руу даруй орох хэрэгтэй !!!
Санал болгох
1 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
2 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
3 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
4 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
5 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
Холбоотой мэдээ
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан бол энэ бол маш том гэмт хэрэг юм
Х.Оргил ・ 08 сарын 27, 2020
Улс төр
Ц.Нямдорж: Би энд сууж буй цагтаа Төрийн ордны хуйвалдааныг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй
Б.Баясгалан ・ 01 сарын 31, 2020
Улс төр
Тэтгэврийн зээлийг төрөөс төлөх хуулийг батлахаас татгалзсан УИХ-ын гишүүд
Б.Баясгалан ・ 01 сарын 11, 2020
Улс төр
Чуулганаар ирэх долоо хоногт дараах 10 асуудлыг хэлэлцэнэ
Б.Баясгалан ・ 01 сарын 12, 2020
Нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Б.Баясгалан ・ 01 сарын 16, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.