УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаан эхлэхэд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд санал хэлэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сонгогдсон тойргийнхоо сумдаар шинэ оны өмнө явж, иргэдтэй уулзахад иргэдийн зүгээс тавьсан саналыг уламжлахад "хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлэх ёстой" хэмээн микрофоныг нь унтраав.

Гэвч Б.Пүрэвдорж гишүүн чуулганы индерт гарч, "Ховд аймгийн Алтай сумын Хорлоо гэдэг хүн "80 настай намайг түлшний мөнгөнөөс хаслаа. Намаар нь ялгаварлаж байгаа нь хэрээс хэтэрч байна" гэсэн. 80 настай хүний уг асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг анхаараарай.

Мөн Манхан сумын иргэн С "Боловсролын тухай хуульд сурах бичгийг үнэгүй олгоно гэж заасан байдаг. Гэтэл сургуулиудад түрээсийн ном тарааж байгаа нь буруу байна" гэж байна. Үүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг анхаарч үзээрэй" гэв. 

Түүнийг үг хэлж байх үед нь чуулганыг даргалж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүд чуулганы дэг зөрчлөө гэж эсэргүүцэж, микропоныг нь хаалгалаа.