Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 сайдаа томилж, танхимаа бүрдүүллээ

Б.Баясгалан
01 сарын 29, 2021

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өөрийн тэргүүлэх Засгийн газрын гишүүд буюу 16 сайдыг албан ёсоор томиллоо.

Шинээр томилогдсон сайд нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тангараг өргөж, төрийн далбаанд мөргөн Засгийн газрын гишүүний тамгаа гардан авлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн Засгийн газар дараах бүрэлдэхүүнтэй.  

1. Монгол Улсын Шадар сайдад С.Амарсайхан

2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Ц.Нямдорж

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Уртнасан

4 .Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр

5. Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэг

6. Сангийн сайдад Б.Жавхлан

7. Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад А.Ариунзаяа

9. Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар

10. Боловсрол, шинжлэх ухааны сайдад Л.Энх-Амгалан

11. Зам, тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар

12. Соёлын сайдад Ч.Номин

13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Г.Ёндон

14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад З.Мэндсайхан

15. Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх

16. Эрүүл мэндийн сайдад С.Энхболд нарыг тус тус нэр дэвшүүлэн томиллоо.

Засгийн газрын 16 гишүүний 8 нь өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан хүмүүс байна. Харин шинээр Ц.Нямдорж, С.Амарсайхан, Н.Уртнасан, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Ч.Номин нарыг оруулж иржээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.