Ерөнхий сайд Монгол, Япон хоорондын нислэгүүдийг цуцлах үүрэг өглөө

Б.Баясгалан
02 сарын 25, 2020

Шинэ коронавирусийн халдварын тохиолдол Япон улсад эрчтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсаас ирэх, очих нислэгүүдийг цуцлах үүргийг Улсын Онцгой комисст өгчээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Ерөнхий сайд У. Хүрэлсүх Улсын онцгой комиссын дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өглөө.

Монгол, Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгөв. Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэрлэнэ" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар гуравдугаар сарын 02-ныг хүртэл БНСУ-аас ирэх, очих бүх нислэгийг цуцалсан юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.