Б.Баясгалан
02 сарын 24, 2020
Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Инчеон, Бусанаас ирэх, очих бүх нислэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл цуцлав.
Сүүлийн өдрүүдэд БНСУ-д шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж, өнөөдрийн байдлаар 790 гаруй хүн халдварлаж, 7 хүн нас бараад байна. Иймд тус вирусээс урьдчилан сэргийлж дээрх шийдвэрийг гаргасан талаар ЗТХ-ийн сайд Б.Энх- Амгалан мэдээлэв.
Дамжин өнгөрч байгаа транзит тээврийн зорчигчдыг тусгайлсан зохион байгуулалтын дагуу Инчеоны нисэх онгоцны буудлаас тээвэрлэн авчрах аж.
Дээрхи хугацаанд МИАТ, Кореан эйр, Асиана эйрлайнс авиа компаниудын нийт 18 нислэг цуцлагдах бөгөөд Монголд 3628, Солонгост 1697 зорчигч зорчихоор тасалбар захиалсан байжээ. Нислэг цуцлагдаж буйтай холбогдуулан зорчигчдын тасалбарын төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан олгохыг авиа компаниудтай хэлэлцээрийн хүрээнд тохиролцох аж. Эсвэл зорчигчид нислэгийн хугацаагаа хойшлуулж ашиглаж болохоор зохицуулалт хийх юм байна.
БНСУ-д нийт 48.000 монгол иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа бөгөөд хуууль ёсоор ажиллаж амьдарч байгаа иргэд хорио цээрийн эдгээр өдрүүдэд визийн хугацаа дуусч байгаа бол Солонгос Улсын Засгийн газраас хөнгөлөлт үзүүлж манай орны төдийгүй бусад улс орны иргэдэд 50 хүртэл хоногоор визийн сунгалт үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.177.53] ・ 2020.02.24 Хариулах
Бичлэгт Бусан, Инчон гэж ярьсан. Одоо болхоор Сөулийг зогсоосон гэж ярих юм. Битгий төөрөлдүүлээд байл даа.
Зочин [192.82.69.169] ・ 2020.02.24 Хариулах
юу л асуугаад бга юм дээ.
Санал болгох
1 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
2 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
3 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа
4 Монголд төрсөн гурван казах Казахстаны шинэ парламентын бүрэлдэхүүнд сонгогджээ
5 COP17: Иран улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хурлаар геополитикийн асуудлыг хөндлөө