Ерөнхийлөгч Х.Баттулга, В.В.Путин нар хамтдаа жүдогийн ДАШТ үзэж сонирхов

Х.Оргил
09 сарын 28, 2018

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Баку хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгч нар санал солилцож, энэ сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзахдаа ярилцсан хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих асуудлаар ярилцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтдаа Баку хотын “Үндэсний Гимнастика Арена” спортын ордонд болж байгаа Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн багийн тэмцээний үдээс өмнөх барилдаануудыг үзэж сонирхлоо.


Холбоотой сэдвүүд

жүдо х.баттулга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.