Хамгийн гайхамшигтай, хачирхалтай хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг бол самар. Сүүлийн үед хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа хүнсний бүтээгдэхүүн юм. Магадгүй, хүмүүс энэхүү хөнгөн зуушны тусламжтайгаар дархлааны системийг бэхжүүлж, тэр ч байтугай жингээ хасах боломжтой гэдгийг ойлгосон байх. Гэвч бүх төрлийн самар ашиг тустай биш юм. Тиймээс та бүхэнд самарны төрөл болон нөлөөг тайлбарлан хүргэж байна.


Peanuts ба газрын самар – тархинд ашиг тустай.

Энэ самар нь тархины ая тухыг хангаж, сэтгэлийн хямралаас сэргийлдэг фолийн хүчлийг агуулдаг. Фолийн хүчил жирэмсэн болон цагаан хоолтнуудад дутагддаг учир газрын самар идэхийг санал болгож байна.


Pekan ба пекан– дэглэм барьж байхад хортой.

10-хан ширхэг уг самар 3 грамм уураг, 20 грамм өөх тос агуулдаг. Бүх самар дундаас пекан хамгийн бага уураг, хамгийн их өөх тосыг агуулдаг. Хэрэв та дэглэм барьж байгаа бол танд энэ төрлийн самар огтхон ч хэрэггүй. 


Brazil nus ба Бразиль самар – эрэгтэй хүнд ашиг тустай.

Бразиль самар селен нэртэй маш олон эрдэс агуулдаг. Энэ нь эрэгтэй хүний түрүү булчирхайн хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Тиймээс эрчүүд та бүхэн өдөрт нэгхэн ширхэгийг идэхэд хангалттай.


Almond ба алмонд– дархлаанд ашиг тустай.

Алмонд самар бусад самартай харьцуулахад хамгийн их кальци агуулдаг бөгөөд эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, өвчний эсрэг тэмцэх чадвартай. Мөн уг самар Е витаминаар баялаг. 


Salt nut ба давсалсан самар – усны тэнцвэрт байдалд хортой.

Гадны агууламж буюу давс, сахар, шоколад зэргийг нэмсэн самар бол самар биш юм. Тиймээс ийм төрлийн самар биед сөрөг нөлөө үзүүлж, биеийн галбирыг алдагдуулж, шүдний өвчлөлд хүргэдэг. 


Walnut ба грек самар – зүрхэнд ашиг тустай.

Эрүүл мэнд, зүрх судасны өвчлөлд ашиг тустай Омега-3 бараг бүхий л самарт агуулагддаг. Ашиг тустай Омега-3-ийг агуулахаас гадна альфа-линолийн хүчлийг агуулдаг. 


Pistachious болон cashews ба ангаахай самар болон тожилын самарцаг – турж буй хүмүүст хамгийн сайн.

Уг самар калори багатай, уураг ихтэй мөн өлсөглөнг дарж, сэргэхэд тус болохуйц бусад тэжээллэг бодисуудыг агуулдаг учир жин хаях гэж хичээж байгаа хүн бүрд хамгийн хэрэгтэй самар.