Peak.mn сайт нь гэр бүл, хүүхдийн хүмүүжил, боловсрол, хүний хөгжил, тогтвортой хөгжлийн сэдвийг нийтлэлийнхээ үндсэн бодлого чиглэл болгон ажилладаг билээ. 

Энэ хүрээнд “Эрхээ Тэгшээ хоёр” комик цувралыг бэлтгэн уншигч, үзэгч та бүхэндээ хүргэсээр байна.

"Эрхээ Тэгшээ хоёр” комик цувралаар хүүхдүүдийн дунд хамгийн их тулгамддаг харилцааны асуудлуудаас онцлон, тэдгээрийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх арга замын талаар санаа дэвшүүлэх юм.

Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хүний эрхэм чанарыг хүндэтгэх хүний эрхийн соёл төлөвшөөгүй цагт бид хүмүүнлэг нийгмийг бүтээх боломжгүй. 

Эрхэм уншигч таныг ч мөн хүний эрхийн мэдрэмжтэй байж, өсвөр үеийнхэнд  эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.‍‍