Peak.mn сайт нь гэр бүл, хүүхдийн хүмүүжил, боловсрол, хүний хөгжил,  тогтвортой хөгжлийн сэдвийг нийтлэлийнхээ үндсэн бодлого чиглэл болгон ажилладаг билээ. 

Энэ хүрээнд “Эрхээ Тэгшээ хоёр” комик цувралыг бэлтгэн уншигч, үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. 

Тус цувралын гол дүрүүд болох Эрхээ, Тэгшээ нар нь гэнэн томоогүй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн өсвөр насныхны төлөөлөл, ЕБС-ийн нэг ангийн сурагч, сайн найзууд юм. 

Тэдний нэр #ЭрхТэгш гэсэн утга агуулна. Энэ үгсээр хүн бүхэн эрх тэгш гэдэг санааг илэрхийлэхийг зорьлоо.

“Эрхээ Тэгшээ хоёр” комик цувралаар хүүхдүүдийн дунд хамгийн их тулгамддаг харилцааны асуудлуудаас онцлон, тэдгээрийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх арга замын талаар санаа дэвшүүлэх юм.

Ялгаварлан гадуурхалтын хор уршгийг танин мэдүүлэх зорилгоор цахим дээрэлхэлтийг хэрхэн таслан зогсоох, бусдын үзэл бодлыг хүндэтгэх зэрэг асуудлыг хөндсөн юм.

Эхний дугаараа бид Нээлттэй нийгэм форум ТББ-ын санхүүжилттэйгээр АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн хамтран хэрэгжүүлж байгаа “Залуучуудын дундах хүчирхийллийг орон нутгийн түвшинд урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хүргэнэ. Дараа нь хүний эрх, жендэртэй холбоотой сэдвээр үргэлжлүүлэх болно.

Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хүний эрхэм чанарыг хүндэтгэх хүний эрхийн соёл төлөвшөөгүй цагт бид хүмүүнлэг нийгмийг бүтээх боломжгүй юм. 

Эрхэм уншигч таныг ч мөн хүний эрхийн мэдрэмжтэй байж, өсвөр үеийнхэнд  эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.‍‍ 

Комик зураач А. Галбазар /RIKI/

Тэрбээр график дизайнерийн чиглэлээр суралцдаг бөгөөд дижитал арт төрлөөр зураад 1,5 болж буй. 2D Illustration, Environment Concept болон Comic төрөл түлхүү сонирхдог. Тэрбээр цаашдаа дижитал арт төрлөөр уран бүтээл хийх хүсэл эрмэлзэлтэй нэгэн. Тэрбээр хүйсийн эрх тэгш байдал, хүний эрхийг дээдлэх, жендэрийн мэдрэмжтэй байдлыг хөндөн тусгаж буй уг төсөл дээр хамтарч ажилласандаа тун сэтгэл хангалуун байсан юм.


Та "Эрхээ, Тэгшээ хоёр" комик цувралын фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэн, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.

Follow on instagram: erheetegshee_2

Follow on facebook page: Эрхээ Тэгшээ хоёр